Австралийн ой хээрийн түймрийн улмаас коала баавгай хэдэн зуугаараа үрэгджээ

Twitter Print
2019 оны 11-р сар 20-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

Австралийн Нью Саут Уэльс, Квинсленд мужуудад гараад байгаа ой хээрийн түймрийн улмаас коала баавгайнууд хэдэн зуугаараа үрэгдээд байна.

Австралийн Нью Саут Уэльс мужийн Порт Макгуари хотын коала баавгайн мал эмнэлгээс мэдээлж байгаагаар ой хээрийн түймэрт өртсөн нийт газар нутгийн 75 орчим хувь нь коала баавгайн бүс нутаг байсан ба түймэр эхэлснээс хойш 350 гаруй коала үрэгджээ. Ройтерс агентлагаас мэдээлж байгаагаар Австралид 50-100 мянга орчим коала баавгай амьдардаг аж. Түймрийн бүсээс амьд гарсан коала баавгайнуудын дийлэнх нь түлэгдсэн байдалтай олдож байгаа гэнэ. Аврах багийнхан гэлтгүй иргэн бүр коала баавгайг аврах ажиллагаанд чадах чинээгээрээ тусалж байгаа аж.

Үүний нэг жишээ болох Тони хэмээх нэгэн эмэгтэй галын аюулд өртөөд байсан коала баавгайг аварч буй бичлэг цахим орчинд тархаад байна. Автомашины замыг хөндлөн гарч, галд автаж буй модонд авиран суух коала баавгайг өөрийн цамцанд ороон аварсан Тони, замын хажууд зогсч байсан иргэний тусламжтайгаар усаар биеийг нь шавшиж, цэвэр бүтээлгэн ороон Порт Макгуари хотын Коала баавгайн мал эмнэлэгт хүргэж өгчээ.

Related image

Порт Макгуари хот дахь коала баавгайн мал эмнэлэгт ой хээрийн түймэр гарсанаас хойш дэлхийн өнцөг булан бүрээс 813 мянган ам.долларын хандив цугларсан ба хандивийн мөнгөөр тус эмнэлэг ой хээрийн түймэрт өртсөн коала баавгайнууд болон бусад амьтдад зориулсан ундны усны цэгүүдийг байгуулах аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.