
С витамин уухад биеийн эсэргүүцэл сайжирдаг гэдэг. Учир нь исэлдэн ангижрах урвалууд идэвхтэй болдог юм байна. Гэхдээ хүмүүс ханиад хүрэхээр витамин С сайн гээд халуун усанд бүгдийг нь уусгаж уух нь элбэг билээ. Гэтэл ингэж нэг дор халуун усанд уусгаж уух нь ходоодонд маш муу гэнэ.
Энэ нь хүчил учраас ходоодны хүчлийг ихэсгэж, ходоодны хүчил шархлаатай хүний өрөвсөл шархыг сэдрээж болох талтай ажээ.
Тиймээс эмч, мэргэжилтнүүд хоолны витамин С-г дараа өдөрт нэг граммаас хэтрүүлэхгүйгээр уух хэрэгтэйг зөвлөж байна. Түүнчлэн витамины илүүдэл гэдэг хүнд өвчин болдгийг анхааруулж байгаа юм.
Мөн хүмүүс бид хавар дархлаагаа сэргээхийн тулд витамин уудаг билээ. Харин энэ нь оновчтой бөгөөд зөв ажээ. Түүнчлэн зооринд байгаа ногоо, махны дотор буй витамин задралд ордог учраас хаврын эхний халгай, жууцай болон шинэ ногоо цагаан идээ гартал витамин ууж байвал элдэв өвчинд өртөх нь бага гэнэ.
Ингэснээр хүний биеийн дархлаа сайжирдаг ажээ. Гагцхүү аливаа витаминыг тохирох цагт нь тааруулж уух нь чухал гэдгийг сануулж байгаа юм.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.