Кардио дасгал гэж юу вэ?

Twitter Print
2020 оны 04-р сар 28-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Кардио гэдэг нь “cardiovascular” буюу зүрх судасны систем гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл дасгал хийх явцад зүрх судасны үйл ажиллагаа хамгийн идэвхтэй сайн явагдаж байгааг хэлнэ. Дасгалаар хичээллэснээр, удаан хугацааны турш зүрхний цохилт хурдсаж, таны бие судаснуудын тусламжтайгаар өөрт хэрэгтэй бүх шим тэжээл, хүчилтөрөгчийг авдаг.

Аливаа дасгал хөдөлгөөний үед зүрх тань хамгийн ихдээ 50-75%-иар хурдасч байгааг кардио дасгалтай адилтгаж үзэж болох юм. Жишээлбэл: Та ойролцоогоор 40 настай, 10кг жин хаяхыг хүсэж байгаа гэж үзвэл: 40-10=30 энэ тоо бол та дасгал хийх явцад таны зүрхний лугшилтын байх ёстой хэмжээ бөгөөд үүнийг гүйх, бүжиглэх, теннис тоглох гэх зэргээр олж авч болно. Яагаад кардио дасгалууд хийх ёстой байдаг бол? Танд кардио дасгалууд хийх дараах шалтгааныг хүргэж байна.

Кардио жингээ хаяхад тань тусална

Хэрвээ жингээ хаяхыг хүсэж байгаа бол өдөрт 3000ккал-аас хэтрүүлэхгүй идэж байх хэрэгтэй. Кардио дасгал калор хамгийн ихээр шатааж өгдөг. Өөрөөр хэлбэл: 45 секундэд та маш эрчимтэй дасгал хийж, 1 минут амарна.

Чиний зүрх бол булчин

Зүрх бол дасгал шаарддаг булчин эрхтэн гэдгийг та мэдэх үү? Та зүрхээ 6 цилиндр хөдөлгүүртэй мотор гэж төсөөлөөд үзэхэд, эдгээр 6 нь бүгд таны төлөө л ажилладаг. 20 жилийн дараагаас та мотороо өөрөө залж, жолоодох хэрэг гарах бөгөөд эдгээрийн 2-т нь шатахуун хийх хэрэгтэй болно. Тиймээс та 2 хөдөлгүүрээ удаан жолоодохын тулд юу хийх хэрэгтэйгээ бодоод үзээрэй.

Цусны эргэлтийн систем хүчтэй явагдсанаар шим тэжээл авахад тусална

Кардио хийхэд, таны биеийн эсүүд хэрэгцээт шим тэжээл болон хүчилтөрөгчийг авдаг хэмээн дурьдсан. Эдгээр хэрэгцээг хангахын тулд, дасгалын явцад, амьсгалыг зөв хуваарилах, зүрхний цусан хангамжийг эрчимжүүлэх дасгалуудыг сонгон хийх.

The Best Cardio Workout - 5 Tips For A Killer Cardio Workout ...

Кардио таны стрессийг бууруулна

Стрессийг бууруулдаг гэхээр танд илүү таалагдаж байгаа биз. Хүний зүрхний цохилт дунджаар 80-90 удаа лугшдаг. Харин тамирчид гүйх үед тэдний зүрхний лугшилт 60-70 байдаг. Хэрвээ байнгын дасгал хөдөлгөөнтэй байх нь таны зүрхний хэмнэлийг хэвийн хэмжээтэй байлгахаас гадна, бага стресстүүлдэг.

Кардио нь тархийг залуу байлгана

Фитнесээр хичээллэдэг хүмүүсийн тархи нь зүрхтэйгээ хэрхэн холбоотой байдаг талаарх судалгаа байдаг. Үүний үр дүнд сул дорой, гутрангуй, мартамхай хүмүүсийн тархинд хүчилтөрөгч, хэрэгцээт шим тэжээл нь гүйцэд очдоггүй байна. Өөрөөр хэлбэл, тэдний зүрхний хэмнэл маш сул цохилдогтой холбоотой байна. Үүнээс үүдэж, маш хурдан хөгшрөл явагддаг гэж үзжээ.

Кардио таныг сайн сэтгэгч болгоно

Бидний тархи хөдөлгөөн хийх үед, түүний арга барил, анхаарал төвлөрөлт, бие дэх өөрчлөлт гэх зэргээр маш олон мэдээллийг хүлээн авдаг. Үүний зэрэгцээгээр өөрт итгэх итгэл бий болж, аливаа зүйлийг эерэгээр хүлээж авах, олон талаас нь бодох хандлагыг бий болгодог.

Illustration of Man Training Fitness - Download Free Vectors ...

Кардио сайн унтахад нөлөөлнө

Дэлхийн хүн амын дийлэнх хувь нь хангалттай нойр авч чаддаггүй, нойр хулждаг гэхчлэн асуудалтай байдгийг тогтоожээ. Зүрх судасны үйл ажиллагаа сайн явагддаг хүнд нойр хулжих гэсэн асуудал үүсдэггүй.

Кардио нь ясны сийрэгжилтээс сэргийлнэ

Ялангуяа эмэгтэйчүүд нас ахих тусам “яс сийрэгжих” буюу ясны нягтрал алдах өвчнөөр өвчлөх нь элбэг тохиолддог. Кардиогоор хичээллэж, өөрчлөлтөө нэмэгдүүлээрэй.

Эх сурвалж: MuugiiFit

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.