Ой мод, ан амьтдыг нь хамгаалахын тулд Ikea компани газрыг нь худалдан авчээ

Twitter Print
2021 оны 02-р сар 01-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Шведийн алдарт IKEA сүлжээ АНУ-ын Жоржия мужид байрлах ой мод бүхий 4450 га талбай газрыг худалдан авчээ. Энэ нь тус ой мод түүний экосистемийг хадгалж, газар дээр нь барилга байгууламж баригдаж, үйлдвэрлэл явагдахаас сэргийлж буй алхам аж.

Ikea компани бизнесээ хариуцлагатай явуулж, үйлдвэрлэлд ашиглаж буй модноос их ой модыг дахин сэргээх шаардлагатай хэмээн үздэг аж. Альтамахи голын ай савд байрлах тус бүс нутаг нь 350 гаруй төрлийн ан амьтан , ургамлын нутаг бөгөөд энд ховордож буй олон төрлийн амьтан, ургамал мод байдаг аж. Хойд Америкт европчууд ирж, нутагшихаас өмнө тус бүс нутагт ургадаг шинэс мод нь Виржиния мужаас Флорида муж хүртэл 36 сая гаруй га талбайг хамран ургаж байсан бол өнөөдрийн байдлаар тус ой модноос 4 хүрэхгүй хувь нь л үлджээ.

Түүнчлэн Ikea компани худалдаж авсан дээрх бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг мод бэлтгэх үйлдвэрүүдийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. 2014 онд Ikea компани АНУ, Эстони, Латви, Литва, Румын зэрэг орнуудад нийт 248 мянга гаруй га талбай ой мод худалдан авч байсан билээ.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.