Жирэмсэн хүнд суудал тавьж өгөх жинхэнэ шалтгаан

Twitter Print
2021 оны 11-р сар 02-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ

Дараалал зогсохдоо юмуу автобус унаанд суухдаа ойр хавьд том гэдэстэй эмэгтэй байгаа эсэхийг хараарай. Яагаад гэдгийг одоо хэлье.

Нэгдүгээрт, тээвэр нь огцом тоормослоход жирэмсэн эмэгтэйн гэдсийг цохих, эсвэл унах зэрэг нь түүний хувьд болон урагт маш аймшигтай үр дагаварт хүргэж болзошгүй тул түүний хувьд зогсож байхдаа унах нь маш том эрсдэл юм.

Хоёрдугаарт, маш их таагүй байдал үүсэх бөгөөд хүүхдээ гэмтээх бий гэсэн мэдрэмж тухайн бүсгүйд өндөр байдаг.

Түүний гэдсэнд таван литрийн савтай "боргоцой" шиг зүйл байдаг бөгөөд энэхүү савны дотор бие даасан амьдрал байдаг. Тэрхүү "зүйл" эмэгтэйн давсаг, аарцагны ясыг хайр найргүй дарж, хавирга руу жийж тийрдэг. Дашрамд дурдахад, өнгөрсөн шөнө энэ эмэгтэй нийт гурван цаг унтсан, түүнийг шөнө дундаас хойш цохиж, таван удаа босгосон учир, аль болох хурдан цэвэр агаарт гарахыг шаарддаг.

Учир нь амьсгалахад хүндрэлтэй байх ба "боргоцой" уушгинд нь сэнгэнэтэл амьсгал авах газар үлдээдэггүй. Түүгээр ч барахгүй тэр амаараа амьсгалах болдог учир жирэмсэн эмэгтэйчүүдийн амьсгалахыг "вазомоторный ринит" гэж нэрлэдэг. Товчхондоо хамар нь байнга бөглөрдөг ч үнэрч нохой шиг үнэртэй ус, тамхины утаа, дургүй хоолны үнэрийг хаанаас ч хамаагүй олж үнэрлэдэг.

Мөн тэрээр үнэртэй ус, тамхи, түргэн хоолны үйлдвэрлэл, хадгалалт, хэрэглээг хууль тогтоомжоор хориглохыг мөрөөддөг.

Тэр зогсож байх үед, нуруу хөшиж, гэдэс нь агшиж байдаг. Үүнийг "Бракстон Хиксийн агшилт" гэж нэрлэдэг. Учир нь энэ үеэр түүний нүд нь харанхуйлтал бие засахыг хүсдэг. Үнэн, тийм ч удаан биш түр хугацаагаар тайвшрах үед түүний улаан хоолой гэнэт ходоодны хүчлээр дүүрдэг.

Энд дааврын нарийн төвөгтэй шалтгааны улмаас хавхлага зөөлрөх бөгөөд онолын хувьд үүнээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Бүсгүй нурууны өвдөлтөөс гадна хүндийн төв нь өөрчлөгдөж, нурууг нь амьдралд үл нийцэх нуман хэлбэрт оруулна.

Тэр зогсож явахдаа "Яагаад, суудалд сууж явж болохгүй юм бэ?, тэд бүгдийг харж байна... яагаад?..." гэж бодох үед гормонууд нь түүнийг цээжийг хорсгож, хамраас шингэн нусыг гоожуулдаг. Үүнээс гадна түүний сэтгэхуйг маш эмзэг болгодог. Сэтгэцийн хувьд тэр одоо насанд хүрсэн, бүрэн төлөвшсөн эмэгтэйгээс илүү ээжийгээ алдсан бяцхан хүүхэд шиг болчихсон байдаг.

Эргэн тойрноо хар, түүнийг хар, суудлаасаа босоод өг. Чи түүнээс жинхэнэ чин сэтгэлийн талархал хүлээн авах болно, ингэснээр та үйлийн үрээ сайжруулах болно. Эсвэл чамаас хамаагүй сул байгаа хүнд туслаж байна гэж бодоорой.

Чи сүүлийн саруудад хэсэгчлэн алдсан хүн төрөлхтөнд итгэх итгэлээ түүнд буцааж өгч байгаадаа баярлаарай.

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.