"Цусан улаан чулуу" буюу бадмаараг нь сэрүүний улиралд сөрөг энерги ялгаруулдаг

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Хvн төрөлхтний хамгийн эртний гоёл бол vнэт болон хагас vнэт, гоёлын чулуунууд, Эртний идианчуудаас vvдэлтэй энэхvv гоёл эдvгээ vл хөдлөх хөрөнгөд тооцогдох болсон. Өнөөдөр хамгийн vнэтэйд тооцогдож буй гоёлын чулууны нэг бол бадмаараг. 

Энэ чулууг анх эртний грекчvvд олж нээсэн бөгөөд тvvнийгээ "антракс" хэмээн нэрлэсэн гэдэг. Нэгэн грек хvн газар ухаж байгаад маш хурц улаан өнгөтэй чулуу олжээ. Ер бусын өнгөтэй чулууг олсон грек эр бурханд талархаж, энэ бол бурхны нvд мөн байна хэмээн хөөрцөглөж хvмvvст vзvvлэх vеэр бэлэвсэн баян авгай мөнөөх чулууг багагvй vнээр худалдан авчээ. Баян авгай чулууны шинжээчид хандсанаар бадмаараг гэдгийг нь олж тогтоосон аж.

Энэ чулуу голдууу хурц, цусан улаан өнгөтэй байдаг ч бас зарим тохиолдолд хvрэн улаан өнгөтэй байх нь бий. Бадмаарагийн гол ордууд Бирм, Австрал, Афганистан, Пакистан, Орос. Шриланк зэрэг улсад байдаг. 1899 онд Бирм улсын нутаг дэвсгэрээс олдсон 30 грам жинтэй буюу 150 крат бадмаарагийг хамгийн сайхан "зvс царайтай"-д тооцдог.

Тэгвэл дэлхийн хамгийн том өөрөөр хэлбэл 479 грамм буюу 2395 крат бадмаараг Энэтхэгийн нэгэн сурвалжит баянд хадгалагддаг юм байна. Энэ чулуу уг айлд vе залгамжлагдан иржээ. Дэлхийн олон баячууд vр хvvхэддээ vнэт чулууг vе дамжуулан залгамжлуулах нь бий. Тvvнээс гадна хаад ноёд өөр хоорондоо vнэт чулуу бэлэглэдэг заншилтай юм байжээ. Хатан хаан хоёрдугаар Екатеринад Шведийн хаан Рустав III өндөгний хэмжээтэй хvрэн улаан өнгөтэй бадмаарагийг Оросод айлчлах vеэрээ бэлэглэсэн байна. Тvvнийг нь Оросын нэгэн дархан хатан хаанд зориулан засч янзалж өгчээ. Тэрчлэн наймдугаар Богд Оросын Николай хааны хатанд бадмаараг эрхи бэлэглэж байсан тvvх бий. Цусан улаан өнгөтэй энэ чулууг эрх чөлөөний чулуу хэмээн эрдэмтэд нэрлэдэг юм байна. Тийм ч учраас зарим одон медалийг бадмааргаар урлаж эрх челеөний бэлгэдэл болгодог ажээ.

Богд хаант Монгол улсын "Эрдэнийн очир" одонг бадмаараг шигтгэн хийсэн байна. Бас дэлхийн хоёрдугаар дайны vеэр оросуудын "Ялалт"-ын одонгийн таван хошууг бадмаарагаар урласан байна. Энэ одонгийн анхныхыг Оросын нэрт жанжин Жуков хvртэж байсан юм байна. Эрт дээр vеэс дорно зvгийнхэн ясны бэртэлд бадмаараг сайн хэмээн vздэг байжээ.

Сvvлийн vед энэ чулууг зохиомлоор гаргаж авах болжээ. Анх 1891 онд О.Вернейль vйлдвэрийн аргаар бадмаарагийг гаргаж авч болохыг нээсэн байна. Эдvгээ эрдэмтэн О.Вернейлийн аргаар бадмаара­гийг зохиомлоор гаргаж авах болжээ. "Бурхны нvд"-ийг халуун дулааны улиралд зvvвэл тохиромжтой гэдэг. Дулаан орчинд бад­маараг эерэг энергийг цацруулдаг бол хvйтэн сэрvvний улиралд сөрөг энерги ялгаруулж болзошгvй уч­раас өвөл зvvх хэрэггvй гэнэ. Дашрамд сонирхуулахад дэлхийн баячууд vнэн хэрэгтээ vнэт чулууг зvvж гангарахдаа бус vл хөдлөх хөренгөнийхөө тоог нэмэгдvvлэхээр худалдан авдаг байна. Yнэт чулуу байгалийнхаа байдлаар тийм ч их vнэд хvрдэггvй. Харин ямар vнэд хvрэх нь засалтаасаа шууд хамаардаг ажээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.70.46.225) 2017-08-11 14:19
      • 0
      • 0

      Vne hansh ni ymar baidag ym bol

      Хариулах

    • Altandush

      (68.100.62.209) 2016-12-01 21:51
      • 0
      • 1

      Badmaaragiig unet erdeniin chuluu gej mongol xeleer uvug deedes min oruulsan um. Goyoliin chuluu gedeg ni duuraimal golduu swaroskii goos exleed murano glass geed mash olon turul bagtana. Daxin ontslon duridaxad goyoliin gedeg ug zuvxun duuraimal edlel gesen utga aguulj. bui orchin tsagiin mongol xelend shuu dee.

      Хариулах