Хятадын нүүрсний эрчим хүчний хэрэглээ өссөөр байна

Twitter Print
2023 оны 04-р сар 24-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Хятадын орон нутгийн удирдлагуудын 2023 оны зөвхөн эхний 3 сард хэрэглэхийг зөвшөөрсөн нүүрсний эрчим хүчний хэмжээ 2021 оны нүүрсний эрчим хүчний нийт хэрэглээнээс өндөр байгааг The Guardian сайт онцолжээ.

Грийнпийс байгууллагаас хийсэн судалгаагаар энэ оны 1-р сараас 3 сарын хооронд Хятадын эрх баригчид багадаа 20.45 гигаватт нүүрснмй эрчим хүч ашиглахыг зөвшөөрсөн нь 2021 оны тухайн үейнхээс 8.63 гигаваттаар их байжээ.

2021 онд Хятадын эрх баригчид тухайн жилд нийт 18 гигаватт нүүрсний эрчим хүч ашиглахыг зөвшөөрч байсан аж.

Хятадын Коммунист намын 2016 онд танилцуулсан 5 жилийн төлөвлөгөөнд нүүрсний хэрэглээг бууруулж, цэвэр эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан ба 2020 онд Ерөнхийлөгч Си Жиньпин 2060 он гэхэд БНХАУ нүүрсний эрчим хүчнээс татгалзсан байх болно гэсэн амлалтыг өгч байв.

Тухайн үед орон нутгийн удирдлагууд Бээжингээс тавьсан шаардлагыг биелүүлэхийн тулд нүүрсний эрчим хүчний хэрэглээгээ бууруулж байсан юм.

2021 онд Бээжин эрчим хүчний хямралтай тулж, Коммунист нам бодлогоо өөрчлөхөд хүрсэн юм. 2021 оны 9-р сард цар тахлын улмаас хаалгаа барьсан үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэнтэй холбоотойгоор эрчим хүчний үнэ нэмэгдсэн ба Хятадын засгийн газар эрчим хүчнмй үнэд хязгаарлалт тогтоожээ.

Эрчим хүчний станцууд алдагдал хүлээхийн оронд эрчим хүчний үйлдвэрлэлтээ бууруулсан аж. Хятадын эрчим хүчний нийт хэрэглээний талаас илүү хувийг нүүрсний эрчим хүч эзэлдэг байна. ОХУ Украин руу довтолсноос хойш дэлхий даяар эрчим хүчний үнэ өссөнөөр эрчим хүчний аюулгүй байдлын асуудал анхаарлын төвд орсон юм.

Хятадын нүүрс, салхи, нар, усны эрчим хүчний станцуудын 75 гаруй хувь нь Хятадын баруун зүгийн бүс нутгуулад байрладаг бол эрчим хүч хамгийн ихээр хэрэглэдэг бүс нутгуул нь төв болон зүүн зүгт байрладаг эрчим хүчийг тэнцвэртэйгээр хангах явдалд томоохон асуудал болоод байгаа аж.

Зөвхөн зүүн эргийн 5 муж Хятад улсын эрчим хүчний нийт хэрэглээний 2/5-ийг зарцуулж байна. 2025 он хүртэлх хэрэгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөндөө Хятадын Коммунист нам эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлтийн талаас илүү хувийг сэргээгдэх эрчим хүчээр нөхнө гэсэн зорилт тавиад байгаа ч өнгөрсөн онд Ерөнхийлөгч Ши Жиньпин Хятадын эрчим хүчний салбарт нүүрсний эрчим хүч голлох байр суурийг эзэлсэн хэвээр байх болно, нүүрсний эрчим хүчийг богино хугацаанд орлох боломжгүй гэдгийг онцолсон билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.