ҮЗХ-ны хуралтай холбогдуулан сэтгүүлчдийг Төрийн ордноос гаргав

Twitter Print
2014 оны 11-р сар 07-нд 18:36 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр 15 цагаас АН-ын ҮЗХ хуралдах товтой байсан. Гэвч хурлыг 18:00 цаг болгон хойшлуулсан билээ. Яг одоо Төрийн ордонд ҮЗХ-ны ихэнх гишүүд хуралдаж байна.

ҮЗХ-гоор хэлэлцэх чухал асуудлуудын нэг нь хэнээр АН-ыг толгойлуулах вэ гэдэг. Фракциудын уулзалт, ҮЗХ-ны гишүүдийнх нь ярианаас “Н.Алтанхуягийг намын даргын албан тушаалаас нь огцруулах нь тодорхой болжээ” гэж дүгнэж болохоор байна. ҮЗХ-ны гишүүд, “2005 оноос хойш АН дахь Алтангадас фракцынхан төрөөс томилогддог өндөр албан тушаалд бүгд очсон. Энэ нь өнөөдөр болох ҮЗХ-ны хуралд төрийн албан хаагч болсон ҮЗХ-ны гишүүдийг оролцуулах эрх зүйн боломжгүй болоход нөлөөлж Алтангадас фракци цөөнх болж таарч байгаа” гэдэг үгнээс тодорхой харагдаж эхэллээ.

Мөн энэ нь фракцын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байсны тод жишээ гэх хүн ч байна. Алтангадас фракцийн хувьд төрийн албанд томилогдсон ҮЗХ-ны гишүүнчлэлтэй гишүүдээ татан авчирч оролцуулахаар ажиллаж байгаа сурагтай. Хэрэв АН-ын ҮЗХ-ны гишүүнчлэлтэй төрийн албан хаагчид нь өнөөдөр ирж санал хураалтад оролцвол Ч.Сайханбилэг намын дарга, Ерөнхий сайд болох нь тодорхой гэсэн яриа ч чих дэлсэж байна. Гэхдээ ҮЗХ-ны гишүүд “Бид МАН-ын хувь заяаг давтаж муу нэртэй хүнийг намын даргаар сонгож АН-ын нэр хүндийг унагаж болохгүй” хэмээн ярилцаж байна.

Мөн сүүлийн жилүүдэд АН-д дотоод ардчилал, эв нэгдэл гэж зүйл огт байхгүй боллоо. Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан АН-аас сонгогдсон УИХ-ын найман гишүүнийг хөөх болсон, МАХН-тай намын дарга Н.Алтанхуяг өөрөө дур мэдэн намынхаа гишүүдэд мэдэгдэхгүйгээр 2024 оныг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан нь үүний тод илрэл. Иймд ҮЗХ-ны хурлын үеэр Нийслэлийн Ардчилсан намын хяналтын хорооноос найман гишүүнийг хөөх болсон асуудлыг эсэргүүцэж шаардлага хүргүүлнэ гэсэн юм. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон нь АН-аас уравсан гишүүд унагасан юм биш, УИХ-ын нийт гишүүд муу ажиллаа гэж дүнгээ тавьсан хэрэг гэж үзэж байлаа.

ҮЗХ-ны хуралтай холбогдуулан сэтгүүлчдийг Төрийн ордноос гаргав

Хэвлэл мэдээллийнхэнийг Төрийн ордноос гаргаж, сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлэхгүй байна. Учир нь ажлын цаг дууссан учраас хэвлэл мэдээллийнхэнийг оруулах боломжгүй гэсэн юм. Ардчилсан намынхан ҮЗХ-ны хурлаа орой хуралдуулахаар зарласан нь ийм учиртай байсан бололтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.