“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг цагдан хорьжээ

Twitter Print
2020 оны 08-р сар 13-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар энэ сарын 10-нд цагдан хорьжээ.

Түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорино. Учир нь түүний хамаарал бүхий “Монгол драй милк” компани хуурай сүүний зах зээлийг импортын бүтээгдэхүүнээр биш дотоодоос хангах зорилгоор Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авсан ч зээлийн эргэн төлөлтөд асуудал үүссэн байна.  Иймд АТГ, прокурорын хүсэлтэд үндэслэн шүүхээс хорих захирамж гаргажээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий газар “Монгол драй милк” компанийг 2016 оны наймдугаар сарын 12-нд бүртгэн авчээ. Компанийн хувьцаа эзэмшигчээр Э.Эрдэнэбилэгийг 2017 оны гуравдугаар сарын 21-нд бүртгэн авсан байна. Удалгүй буюу 2019 оны аравдугаар сард Э.Эрдэнэбилэг тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.