Оливын тосыг шарж хуурч хэрэглэж болохгүй хэмээн эндүүрдэг

Twitter Print
2021 оны 11-р сар 02-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

Ихэнх хүмүүс оливын тосыг шарж хуурч хэрэглэж болохгүй хэмээн эндүүрдэг. Оливын тосыг хэт их халаахад тосны шинж чанар нь алдагдаж, хүний биед муу, бүр хортой болно хэмээн эмээдэг. Энэ бол маш буруу ташаа мэдээлэл юм.

Оливын тосны халах (smoking point) температур нь 193С-210С градус хүртэл байдаг ба энэ нь тухайн тосны цэвэр шинж чанар, эсгэлэнгийн хэмжээнээс шалтгаална. Сайн чанарын тосны халах температур илүү өндөр байдаг гэсэн үг.

Жирийн тохиолдолд хоолыг шарч хуурахад тосны химийн найрлагыг өөрчлөх хэмжээнд халах боломжгүй юм. Тиймд хоол хүнсээ хуурч идэхэд ямар ч асуудалгүй бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар ногоог оливын тосонд шарж идэх нь чанаж идсэнээс илүүтэй эрүүл байдаг гэдгийг нотолсон байна.

Усанд чанаад хамаг амин дэмээ устай урсгачих биш, эрүүл тосондоо шараад идэхэд ногооны амин дэм нь тэр чигтээ хадгалагдахаас гадна эрүүл тосныхоо ач тусыг бас авчихна, илүү гоё амттай хоол ч идчихнэ.

Түүнчлэн тосонд шарах нь муу, хамаг тосыг нь шингээнэ гэж зарим хүмүүс айдаг. Харин тосоо хангалттай температур (177С-188С) хүртэл халааж байгаад шарах ногоо, хүнсээ хийвэл тосоо уудаггүй бөгөөд гаднах нь шаржигнуур, доторх нь зөөлөн амтлаг болдог. Мэдээж хэт шарж, түлэхгүй бол шүү дээ.

Зарим маш дээд зэрэглэлийн, үнэтэй тусгай тоснуудыг харин салат, хоол хүнсээ шууд амтлах, нэмэлт эрүүл тосоо авах зорилгоор хэрэглэдэг бөгөөд эдгээрийг finishing oils гэдэг.

Мөн түүнчлэн сармис, базилик, орегано гэх мэт таны дуртай ногооны амт, үнэрийг оруулсан тоснууд байдаг бөгөөд үүнийг мөн finishing тос маягаар хэрэглэж болно. Эдгээр нь мэдээж үнийн хувьд арай өндөр бөгөөд шарж хуурах биш, нандин амтыг гаргахын тулд гамтай хэрэглэнэ.

Маш олон төрлийн амталсан infused тоснууд байдаг. Өөрийн дуртай амтаа сонгоод, авч болно. Жишээ нь базиликтэйг нь салатан дээрээ шууд дусаагаад идэхэд гоё. Сармистайгаар нь гоё дүрлэг хийгээд талхаа дүрээд идэж болно. Шөлөндөө, салатандаа, жигнэсэн ногоон дээрээ дусааж идэх гэх мэт маш олон янзаар хэрэглэж болдог.

Тэрчлэн оливын тосыг мөн гоо сайхан, эрүүл мэндэд маш олон янзаар ашигладаг. 

Л.Оюунтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.