
Лааг эрт дээр үеэс хувь тавиланг мэргэлэх, амжилт, эд баялаг, хань ижил дуудах зэргээр ашиглаж ирсэн байдаг. Лаа асч байхдаа асаасан хүнийхээ эрүүл мэнд, гомдол, хараал, бодож санасан, төлөвлөж байгаа зүйлийн тухай ярьдаг гэнэ.
СЭТГЭЛ САНАА ХЯМРААД БАЙГАА БОЛ...
Хэрэв таныг хэн нэгэн, хэт гомдоож эсвэл доромжилсон, сэтгэл санаа тань хүнд, бодогдоод нойр хүрэхгүй байвал хүнгүй өрөөнд, гал тогооны өрөөндөө ч юм уу, цонхны тавцан дээр лаа асаагаад, болсон явдлыг шивнэн яриарай. Ийнхүү “ховлох” үедээ уйлмаар санагдвал санаа зовохгүй уйл. Гомдол, зовлон тань нулимсаар тань гарна. Энэ үед лааны дөл чичигнэн, сүүмэлзэж таныг сонсон, тайвшруулдаг. Ийнхүү лаа хайлахын хирээр таны гомдол тайлагдаж сэтгэл тань хөнгөрдөг гэнэ.
ГЭР ОРОНД ХЭРҮҮЛ ШУУГИАН ГАРСАН БОЛ...
Мөн гэр оронд хэрүүл маргаан, таагүй зүйл болсоны дараа орой нь гэрийнхнээ бүгд унтмагц, лаа асааж гэр бүлийнхээ гишүүд тус бүрийн толгойн тус газар лаагаа гартаа барин зогсоод хамаг сайныг хүн тус бүрт хүсэх хэрэгтэй гэнэ. Таны зүрх сэтгэл дэх бүх сайн хүсэл бодол, лааны туяагаар дамжин ойр дотныхонд тань өгөгддөг.
ТА БУСДЫГ ГОМДООГООД УУЧЛАЛ ГУЙЖ ЧАДАХГҮЙ ЯВАА БОЛ...
Бас нэг арга нь хэрэв та өөрөө хэн нэгнийг гомдоосон, муу зүйл хийсэн бол толины өмнө лаа асаагаад, дөлний цаана тусах дүрээ харж байгаад болсон зүйлсээ ярихад тэрхүү таагүй зүйлүүдийг тань лааны дөл сарниан устгадаг ажээ. Сэтгэл тань хөнгөрдөг гэнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.