Л.Гансүхээс мэдүүлэг авчээ

Twitter Print
2014 оны 11-р сар 07-нд 17:33 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхээс мэдүүлэг авсан байна. Учир нь Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг Л.Гансүхийг хүчээр өлсгөлөн зарласан хэрэгт буруутган АТГ-аас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулах хүсэлт гаргасан юм. 

Энэ дагуу Л.Гансүхээс хэн нэгний шахалтаар өлсгөлөн зарласан, батлан даалтад гарахыг хэн нэгэн даалгасан эсэхийг шалгаж байцаалт авсан байна. АТГ-ын мэдээлсэн Ц.Баасандоржийн гэх гар бичмэлд “Е.Сайд өлсгөлөн зарла. Тэгээд батлан даалтад гаргаж эмнэлэгт хэвтүүлэхээр ярилцсан” гэж бичсэн нь хэвлэлээр цацагдсан юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.106.128) 2014-11-09 23:37
      • 0
      • 0

      Nuguu ah n emneleg baraadya bolohoo blaa geed tushuulj yavsan nuhur chin UZX iin hural deer davhij yavna hudlaa jujiglesen yum bhdaa kkk

      Хариулах