В.Путинийг эсэргүүцэгч жүжигчин амиа алджээ

Twitter Print
2014 оны 11-р сар 07-нд 17:03 цагт
Мэдээний зураг,

Оросын теарт, киноны нэрт жүжигчин Алексей Девотченког Москва дахь гэрийнхээ үүдэнд нас барсан байхыг олсон байна. Түүний цогцсыг гэрээс нь олсон гэх мэдээлэл ч байгаа аж. Нэрт жүжигчинд хүч хэрэглэсэн гэмээр шинж тэмдэг одоогоор илрээгүй байна.

Девотченко Чеховын нэрэмжит уран сайхны театрт ажиллаж байжээ. Тус театрын уран сайхны удирдагчийн туслах Мария Малкинагийн сурвалжлагчид ярьснаас үзвэл хамт ажилладаг хүмүүс нь Девотченкогийн барааг харалгүй удсан гэнэ. Түүний үхлийг золгүй тохиолдол ч байж магадгүй гэж хууль сахиулах байгууллага дахь эх сурвалж мэдээлсэн байна. Бас энэ үхэл гэмт хэргийн шинжтэй байхыг ч үгүйсгэхгүй байгаа гэнэ. 

Алексей Девотченко 1965 оны аравдугаар сарын 14-нд Ленинградын Черкасовын нэрэмжит театр, хөгжим, кино урлагийн дээд сургуулийг төгссөн байна. Тэрээр “Харанхуй гудамж”, “Дээрэмчдийн Петербург”, “Сөнөөх хүчин” зэрэг кинонд тоглож утга зохиол, урлагийн салбарын төрийн шагналыг хоёр ч удаа хүртэж байв. 2011 онд Оросын гавьяат жүжигчин цол төрийн шагналаас татгалзаж байжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.