Вячecлав Тихоновт зориулсан хөшөөний нээлт болжээ

Twitter Print
2022 оны 05-р сар 23-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Москва мужийн Павловский пасадад алдарт жүжигчин Вячecлав Тихоновт зориулсан хөшөөний нээлт хоёр хоногийн өмнө болжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын сүүлчийн агшинд ч мэргэжлийн тагнуулчдын нөлөө нөөлөг их байсныг харуулсан Зөвлөлтийн олон ангит “Хаврын 17 учрал” киноны зохиолыг хуучин Орос, Зөвлөлтийн алдарт зохиолч, сэтгүүлч, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “загалмайлсан эцэг” Юлиан Семенов бичсэн байдаг.

Тэрбээр “Хошууч Вихрь”, “ТАСС бүрэн эрхийн дагуу мэдээлж байна”, “Петровка-38” гээд дандаа л “манай талын” тагнуултай кинонууд ч түүнийх.

Тэрбээр 1967 онд Ж.Бунтарын найруулж /А.Бобровскийтэй/, “Мосфильм”-д бүтээсэн “Төгсөл” киноны зохиолыг Б.Ширэндэв гуайтай хамтран зохиосон юм. Гол дүрд нь “Гарын таван хуруу” киноны Шагдар /МУГЖ Л.Лхасүрэн/ тоглосон байдаг.

Харин Зөвлөлтийн төв телевизийн 12 ангит “Хаврын 17 учрал” киног Татьяна Лиознова найруулан тавьсан юм. 1969-1973 оны хооронд зураг авалт хийсэн энэ кино ялалтын баяраар дэлгэцэнд гарахаар төлөвлөгдсөн ч тухайн үеийн Зөвлөлтийн Коммунист намын генсек Леонид Брежневийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлал нь социалист, капиталист хоёр нийгмийн өнгө, будгийн яльгүй ялгаанаас үүдэн “хүндэтгэх шалтгаанаар” хойшлон 1973 оны наймдугаар сард анх дэлгэцэнд гарчээ.

Анх хар, цагаан байсан тус кино 2008 онд рекламны клипэнд “ялимгүй” будагдсанаа 2009 оноос “өнгөлөг засвар”-т бүрэн орсон байна.

“Хаврын 17 учрал” кинонд харь газар нууц албанд зүтгэж байгаа Оросын тагнуулч Максим Исаев /Штирлиц/ эхнэртэйгээ Зуушийн газар хэдхэн хором уулздаг хэсэг бий.

Тусгай даалгавар гүйцэтгэж буй албан үүргийн эрхээр хоорондоо ганц ч үг сольж чадалгүй харцаараа ярилцсан агшин зуурын хэсгийг тус киноны хамгийн оргил шийдлүүдийн нэг гэдэг.

Чухам энэ хэсэгт Штирлиц-Вячеслав Тихоновтой хамт түүний эхнэрийн дүрд Эльнора Шашкова гайхалтай чадварлаг тоглосон байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.