Токио-2020 Олимпийн наадамд оролцох тамирчиддаа гарын бэлэг гардууллаа

Twitter Print
2020 оны 12-р сар 22-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЕНБД Э.Бадар-Ууган нар "Токио-2020" Олимпийн наадамд оролцох тамирчиддаа гарын бэлэг гардууллаа.

2020 онд Токио хотод албан ёсоор эхлэх төлөвлөгөөтэй байсан Олимпийн их наадам түүхэндээ анх удаа хойшилж, 2021 оны 7-р сарын 23-ны Баасан гаригт зохион байгуулагдахаар болсон. Одоогийн байдлаар манай улсын 10 тамирчин, 4 хүний бүрэлдэхүүнтэй сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токио-2020 олимпод оролцох эрхээ баталгаажуулаад байна.

 
  • Ц.Анударь хийн гар буу, эмэгтэй

  • Э.Даваахүү хийн гар буу, эрэгтэй

  • О.Есүгэн урт буу, эмэгтэй

  • О.Гүндэгмаа спорт гар буу, эмэгтэй

  • Т.Тулга чөлөөт бөх эрэгтэй 65 кг

  • С.Батцэцэг чөлөөт бөх эмэгтэй 68 кг

  • Б.Мөнхзаяа марафон гүйлт, эмэгтэй

  • Ц.Бямбажав марафон гүйлт, эрэгтэй

  • Б.Отгонболд байт харваа, эрэгтэй

  • Б.Чинзориг бокс эрэгтэй 63 кг

  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг (4 тоглогчтой)

Мөн манай улсын баг тамирчид жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетикийн марафон гүйлт, хүндийг өргөлт, таеквондо, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлтийн төрлүүдээр олимпийн эрхээ нэмэгдүүлж нийтдээ 36-39 эрхээр 50 орчим тамирчин Токиогийн олимпод өрсөлдөх боломж нээлттэй байгаа.

А.Алтанчимэг

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.