Хятадын найруулагч Клои Жао “Алтан бөмбөрцөг” хүртсэн 2 дахь эмэгтэй найруулагч боллоо

Twitter Print
2021 оны 03-р сар 01-нд 12:29 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахлын улмаас 2 сар гаруй хойшилсон 78 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" кино наадмын шагнал гардуулах цахим ёслол болж өнгөрлөө.

Энэ энэ удаагийн наадмын Шилдэг найруулагчийн төрөлд 3 эмэгтэй найруулагч багтсан нь түүхэн үйл явдал байлаа. "Алтан бөмбөрцөг" кино наадмын 78 жилийн түүхэнд Шилдэг найруулагч төрөлд нэгээс олон эмэгтэй найруулагч нэгэн зэрэг өрсөлдөж байсан удаагүй бөгөөд уг шагналыг хүртсэн хамгийн анхны эмэгтэй нь Барбра Стрейзанд байсан аж.

Тэгвэл Хятадын найруулагч Клои Жаогийн "Nomadland" уран сайхны кино Шилдэг уран сайхны киногоор шалгарч, Клои Жао өөрөө Шилдэг найруулагчийн шагналыг хүртэж, "Алтан бөмбөрцөг" хүртсэн 2 дахь эмэгтэй найруулагч болжээ. Өнгөрсөн жилийн намар үзэгчдийг байлдан дагуулсан "The Queen's Gambit" Шилдэг богино хэмжээний цувралаар шалгарч, гол дүрмйн жүжигчин Аня Тэйлор-Жой Богино хэмжээний цуврал киноны Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээ.

Эх сурвалж: Indiewire.com

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.