Амьдралын хэв маяг, буруу зуршлуудаас үүдэн биеийн шинж ба бадган, хий, шар өөрчлөгдөж байдаг

Twitter Print
2022 оны 09-р сар 12-нд 15:07 цагт
Мэдээний зураг,

Хүний бие таван махбодиос тогтдог бөгөөд шороо үгүй бол бүтэх чадалгүй, ус үгүй бол махбодь хурж чадахгүй, гал үгүй бол боловсорч чадахгүй, хий үгүй бол аривдаж чадахгүй, огторгүй үгүй бол аривдах орон зайгүй болно.

Таван махбодь нь машид нарийнаас гадна бие, дотор сэтгэлд ороод түгж оршино.

Бие махбодь үүсэх ёс:

- Шороон махбодиос мах, яс, хамар, үнэрлэх мэдрэхүй үүснэ.

- Усан махбодиос цус, хэл, чийг, амтлах мэдрэхүй үүснэ.

- Гал махбодиос биеийн илч, өнгө зүс, нүд, харах мэдрэхүй үүснэ.

- Хий махбодиос амьсгал, арьс, хүрэлцэхүйн мэдрэхүй үүснэ.

- Огторгуй махбодиос нүх сүв, чих, дууны мэдрэхүй үүснэ.

Гадна сав ертөнц, дотор шимийн амьтан бүгд таван махбодийн тунгалаг, машид нарийн чадлаас үүсдэг тул бие, өвчин, эм засал бүгд хоорондоо холбогдоно.

Хүний бие 84000 судас шөрмөс, үе холбоосоос бүрдэх ба тэдгээрийг дээрх таван махбодь үүсгэн, уялдуулж амьдруулдаг.

Амьдралын хэв маяг, буруу зуршлуудаас үүдэн өөрчлөгдсөн биеийн шинж ба бадган хий шар давамгайлсан биеийн хэлбэрийг дүрсэлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.