Ж. Байден "Их-20" -ийн уулзалтанд ОХУ, БНХАУ хоёр оролцоогүйд сэтгэл дундуур байна

Twitter Print
2021 оны 11-р сар 01-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Италийн Ром хотноо болсон "Их-20" -ийн уулзалтанд ОХУ болон БНХАУ оролцоогүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэрээр, "Бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон зүйлс хийсэн ч дахиад өөр олон зүйлсийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тэрчлэн бид Хятад, Орос, Саудын Араб улс энэ тал дээр ямар арга хэмжээ авч эсвэл авахгүй байгааг хянах хэрэгтэй." гэжээ.

10-р сарын 30, 31-нд Ром хотно болсон "И-20"-ийн уулзалтанд оролцсон төрийн тэргүүнүүд Парисын гэрээнд тусгагдсан зүйл заалтуудаа үргэлжлүүлэн биелүүлж, дэлхийг агаарын дундаж хэмийн өсөлтийг Цельсийн 2 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилго тавьсан ба уг зорилгыг биелүүлэхэд дэлхийн улс орнууд үр дүнтэй бөгөөд томоохон арга хэмжээнүүдийг авах шаардлагатай болно гэдгийг онцолжээ.

Түүнээс гадна "Их-20" - ийн гишүүн орнууд бусад улс орнуудын нүүрсний эрчим хүчтэй холбоотой төслүүдийг санхүүжүүлэхээ зогсоох тал дээр зөвшилцөлд хүрчээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.