Кобе бүх цагийн шилдэг гэдгээ баталсаар байна

Twitter Print
2014 оны 11-р сар 07-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны өнөө цагийн хамгийн алдартай тоглогч нь К.Брайант юм. Тэр 1978 оны наймдугаар сарын 23-нд Пенсилвани мужийн Филадельфи хотод төржээ. Аав нь тухайн үед Японд ажиллаж байхдаа Кобе хотын нэрийг өгсөн аж. 1996 оны драфтын нэгдүгээр бүсийн 13 дахь сонголтоор “Лос Анжелес Лэйкерс” багт ирж байсан Кобе өнөөдрийг хүртэл сагсан бөмбөгийн гайхамшгийг дэлхий нийтэд харуулсаар байгаа. Өнгөрсөн улиралд бэртлийн улмаас бараг талбайд гараагүй тэрээр энэ улирлын эхний хэдэн тулаанд яг л залуу үеийнх шигээ тоглолтыг үзүүлж байна.

Энэ сарын гурванд алдарт “Стаплес” ордонд “Лос Анжелес Лэйкерс”, “Финикс Санс”-ыг талбай дээрээ хүлээж авахад, Кобе 36 оноо, 9 удаа самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Түүнээс өмнө 36 насандаа 39 оноо авсан дөрвөн тоглогч байдаг. Тэдгээр нь М.Жордан, К.Мэлоун, К.А.Жаббар, Ш.О’Нил нар юм. 18 жил мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт хүчин зүтгэхдээ таван удаагийн аваргын бөгж, хоёр удаа финалын үнэ цэнэтэй тоглогч, 16 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, дөрвөн удаа бүх оддын тоглолтын шилдэг тоглогчоор шалгарч байсан Кобе Брайантын гайхамшиг үргэлжилсээр.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.