Гавьяат тамирчин М.Уранцэцэг Гиннесийн номонд бичигджээ

Twitter Print
2021 оны 01-р сар 10-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

Олон улсын жудо бөхийн холбоо буюу IJF World Tour-ээс зохион байгуулагддаг тэмцээнүүдэд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хамгийн олон медаль хүртсэнээр Гиннесийн номонд бичигджээ.

Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сараас 2019 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэлх тэмцээнд дараах амжилтыг үзүүлжээ. Тодруулбал 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл буюу нийт 35 медаль хүртсэн нь түүхэн амжилт болсон байна. М.Уранцэцэгт Монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Г.Анар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.