Ойрхи Дорнодод байдал хурцадлаа

Twitter Print
2014 оны 11-р сар 07-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Израилийн нийслэлд хэдхэн цагийн зайтай хоёр ч халдлага гарч, олон арван хүий амь эрсэдсэн байна. Эдгээр халдлагын дараа Иерусалемийн хамгийн ариун дагшин гэгддэг газарт мөргөлдөөн гарсан нь эрх баригчдыг түгшээж байгаа аж.

Харин Израилийн цагдаа нар Иерусалемд нэг өдөр дараалан үйлдэгдсэн автомашинтай халдлагууд болон ширүүн мөргөлдөөний хэргийг шалгаж эхэллээ. Хамгийн сүүлийн халдлага Баруун Эргийн ойролцоо аль-Ароуб гэдэг газарт болжээ. Нэг автомашин цэргийн пост руу дайран орж, гурван Израйль цэргийг мөргөж шархдуулсан байна. Үүнээс хэдхэн цагийн өмнө Иерусалемд ачааны машинтай этгээд халдлага үйлдсэн юм.

Ажиглалтын камерт Палестин эр Иерусалемийн трамвайны буудал дээр байсан энгийн хүмүүсийг  мөргөсний дараа машинаасаа буун халдлагаа үргэлжлүүлж байгааг харуулжээ. Цагдаа нар түүнийг буудаж хөнөөхөөс өмнө тус этгээд 13 хүнийг гэмтээж, хилийн цагдаагийн офицерийн аминд хүрсэн байна. Израилийн цагдаагийн албаны ажилтан Мики Рөүзенфиелд хэлэхдээ “Энэ террорист халдлага байсан эсэхийг нотлох баримт олдоогүй байна. Тэр ганцаараа байсан уу, эсвэл хэн нэгэн түүнийг илгээсэн үү гэдгийг бид шалгаж байна” гэжээ.

Тус хэрэгт 38 настай Палестины иргэн Ибрахим аль-Акариг сэжиглэж байгаагаа сүүлд мэдэгдсэн юм. Тус этгээд нь Иерусалемын дүрвэгсдийн лагерьт түр амьдарч байжээ. Энэ халдлагын дараа Маунт Сүм гэдэг еврейчүүдийн ариун дагшин газарт шашны багш руу дайрсан хэрэг гарч, 14 жилийн дараа тус сүм анх удаа хаагджээ. Энэ нь лалын сүсэгтнүүдийг бухимдуулж байна. Лхагва гарагийн өглөө хил орчимд Израил цэргүүд болон Палестин залуучуудын хооронд мөргөлдөөн гарчээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.