Цагаан зээр хамгалаах аян эхэллээ

Twitter Print
2014 оны 11-р сар 07-нд 08:44 цагт
Мэдээний зураг,

Дэхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар уржигдраас Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд цагаан зээрийн үнэ цэнийг сурталчлах аян эхлүүллээ. Нэг сарын хугацаанд үргэлжлэх энэхүү аян Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Батноров, Баян-Овоо, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул, Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэн цогт сумаар өртөөлнө.

Ингэхдээ нутгийн иргэд болон байгаль хамгаалагчдад Тосонхулстай, Хар ямаат орчмын бүсэд цагаан зээрийн үнэ цэнэ, ач холбогдлыг таниулж, зээрийн сүргийн намар, өвлийн нүүдлийн нутгийг тодорхойлох, тэрхүү зам дагуух аюулаас урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт гаргах зорилго өвөртөлжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.