8 гишүүнийг намаас хасах АН-ын Хяналтын хорооны шийдвэр гарлаа

Twitter Print
2014 оны 11-р сар 06-нд 21:33 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулсан гишүүддээ АН-ын Хяналтын ерөнхий хороо хариуцлага тооцож, намаас хассан тухай 2014 оны 11-р сарын 05-ны өдрийн 04 тоот тогтоол гаргажээ.

Тус хорооны “Шийтгэл ногдуулах тухай” тогтоолд “УИХ-ын чуулганы 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны санал хураалтын дүн, АН-ын гишүүдээс ирсэн өргөдлийг авч хэлэлцээд, “Үндсэн дүрэм”-ийн 6.5.8.1, 6.5.8.2, “ХЕХ-ны үйл ажиллагааны журам”-ын 3.1.1. дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахаар нэр бүхий 28 гишүүний гаргасан саналын дагуу УИХ-ын 2014 оны 11-р сары 05-ны өдрийн чуулганы хуралдаанаар санал явуулахад АН-ын бодлого шийдвэр, “Үндсэн дүрэм”-ийн 3.3.1, 3.3.5, 3.3.6 болон 3,6.1.4.-т заасан “...хамтарч байгуулсан Засгийн газар, Засаг даргыг ... огцруулсан нь тогтоогдвол намаас хасах” тухай заалт, “УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны журам”-ын 4.5 дахь “Зөвлөлийн гишүүн нь намын өмнө дүрмээр хүлээсэн үүргээ хариуцах бөгөөд намын бодлого шийдвэрийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байх” заалтуудыг тус тус зөрчиж огцруулахыг дэмжиж санал өгсөн хавсралтанд дулдсан гишүүдийг намаас хасах нь зүйтэй гэж үзсүгэй" гэжээ.

Энэхүү тогтоолын хавсралтад Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж санал өгсөн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг гэсэн нэр бүхий найман гишүүний нэрийг бичсэн байна.

Маргааш буюу баасан гарагт хуралдах АН-ын ҮЗХ-ны хурлаар АН-ын Хяналтын ерөнхий хорооны энэхүү шийдвэрийг хэлэлцэж дээрх нэр бүхий найман гишүүнийг намаас хасах эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.      

б

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.