Хятадад зика вирусын шинэ тохиолдол илэрчээ

Twitter Print
2019 оны 12-р сар 13-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Хятадын Гуаньдун мужийн Шэнжэнийн гаалиар нэвтэрсэн нэгэн иргэнээс зика вирусын халдвар илэрсэн талаар орон нутгийн эрүүл мэндийн албанаас мэдээлжээ.

Өвчтөн 33 настай бөгөөд түүний биеийн байдал хэвийн, хорио цээрийн дэглэмд байгаа аж. Зика вирус нь шумуулаар дамждаг бөгөөд халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгээр илэрч, зарим тохиолдолд үхэлд хүргэх аюултай байдаг байна. Мөн төрөөгүй хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж саажилт болон Гилан Барын синдром үүсгэдэг аж. Гаалийн ерөнхий газраас хүмүүсийг аялахдаа зика вирусээс өөрсдийгөө хамгаалах, аялагчдыг вирусын шинж тэмдэг илэрсэн даруйд сайн дураараа мэдэгдэхийг санууллаа. Хятад улсад 2016 оноос хойш зика вирусын 30 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 

Эх сурвалж:CCTV.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.