Кремль руу халдсан явдалд Вашингтон хамааралгүй гэв

Twitter Print
2023 оны 05-р сар 05-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

АНУ ОХУ-ын Ерөнхийлөгчийн ордон Кремль дроны халдлагад өртсөн явдалд хамааралгүй гэж мэдэгджээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби MSNBC сувагт өгсөн ярилцлагадаа болсон явдалд Вашингтон ямар ч хамаагүй гэдгийг онцолжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг халдлагад АНУ-ыг буруутгахдаа, "иймэрхүү төрлийн алан хядах ажиллагаа зохион байгуулах шийдвэрийг Вашингтон л гаргадаг, тэдгээр шийдвэрийг хэрэгжүүлэхийг нь Киев хийдэг." хэмээн мэдэгдсэн ба "Уг халдлагыг Вашингтоноос удирдан зохион байгуулсныг бид мэдэж байна." гэжээ. Тэрээр уг дүгнэлтийг батлах ямар нэг баримт нотолгоо танилцуулаагүй юм.

Үүний хариуд Жон Кирби Д. Песковыг худал ярьж байна хэмээн буруутгаж, Украины талаас өөр улсын нутаг дэвсгэрт халдлага үйлдэхийг Вашингтон дэмжихгүй гэдгийг дахин сануулсан байна. Тэрээр, "Өөр улсын газар нутагт цохилт үзүүлэхийг нь бид дэмжихгү, тийм боломж ч олгохгүй гэдгийг Вашингтоны зүгээс Киевт удаа дараа анхааруулсан." хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

Холбоотой мэдээлэл:

Кремльд дроноор халдсан нь ерөнхийлөгч В.Путиныг хөнөөх гэсэн оролдлого хэмээн үзэж байна гэлээhttp://mongolcom.mn/read/16154

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.