Хятадад ШТС-ууд дизель түлшийг хязгаартай хэмжээгээр худалдаж байна

Twitter Print
2021 оны 11-р сар 01-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

Хятадад ШТС-ууд түлшний үнэ нэмэгдэж, хомстол үүсэх эрсдэл үүссэнтэй холбоотойгоор дизель түлшийг хязгаартай хэмжээгээр худалдаж байна. Хятадын нийгмийн сүлжээ Weibo-д ачааны машины жолооч нар түлш авахын тулд олон цагийн турш дараалалд зогсож буй талаараа бичжээ.

БНХАУ-ын хувьд нүүрс болон хийн хомстолд орж, эрчим хүчний хямралтай тулаад байгаа ба үүнээс болж үйлдвэрүүд нь үйл ажиллагаагаа зогсоож, зарим мужид айл өрхүүд цахилгаан эрчим хүчгүй болжээ.

Дизель түлшний хомстол нь Хятадын ачаа тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хүнд тусч байгаа аж. Ачааны машин жолооч нарын бичсэнээр ШТС-ууд нэг ачааны машинд дээд тал нь 100 литр дизель түлш худалдаж байгаа нь ачааны машины түлшний нийт багтаамжийн 10 хувьд л хүрэх хэмжээ бол зарим мужид нэг машинд дээд тал нь 25 литр түлш худалдаж байгаа аж.

Түлшний хомстол үүссэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хүргэлтийн үйлчилгээ тасалдахад хүрчээ.

Газрын тос, байгалийн хий, нүүрсний үнэ бүгд нэгэн зэрэг нэмэгдэж, газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр үнэдээ хүрч, Европ болон Их Британид эрчим хүчний хямрал үүсээд байна.

Энэтхэг болон Хятад улс нүүрсний хомстолд орсоны улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд, үйлдвэрүүд нь дизель түлшээр ажилладаг генераторуудын тусламжтайгаар цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хангаж байна. Үүнээс үүдэн дээрх улс орнуудад дизель түлшний хомстол үүсэх эрсдэл үүсээд байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.