Хойд Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ багийн амжилт Деннис Родманаас хамаарна

2013 оны 11-р сар 27-нд 13:53 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн холбооны шилдэг тоглогчдийн нэг асан Деннис Родман хоёр элэгсэг дотно уулзалт хийж, сайн найз нөхдийн харьцаатай болоод байгаа. Тэдний харилцааны сүүлийн үеийн мэдээллийн талаар Associated Press агентлаг мэдээлэхдээ Ким Чен Уны хүсэлтээр Деннис Родман Хойд Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ багийг олимпод дасгалжуулахаар болсон байна. Тэр энэ тухай хэлэхдээ Ким Чен Ун надад итгэж найдаж урьсан. Иймд “би тэдний шигшээ багийг олимпийн наадмаас медаль хүртүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана. Хойд Солонгос гайхалтай хөдөлмөрч залуустай, хөдөлмөр амжилтанд хүргэдэг гэдгийг тэд маш сайн мэддэг” гэсэн байна.

Тэрээр удахгуй Хойд Солонгосыг зорих бөгөөд хуучин NBA тоглогчид хамт явах аж. Ким Чен Унтай хийсэн хоёр дахь удаагийнхаа уулзалтын дараа тэрээр түүний дөнгөж төрсөн бяцхан охиныг тэвэрсэн тухайгаа, Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлийн халуун дотно уур амьсгал, удирдагчийн хөгжилтэй байдлын талаар хуучилсан билээ.

Харин ирэх оны 1-р сард Хойтод зочлохдоо хуучин тоглогчидтойгоо хамтран хоёрын зэрэг үзүүлэх тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Мөн үүний зэрэгцээ Хойд Солонгосчуудад таагүй хандаж, харилцаагаа сайжруулахыг хүсэхгүй байна гэж Америкийн одоогийн Ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжилсэн байна. Мөн үзүүлэх тоглолтоосоо урьтаж 12 дугаар сард дахин Хойд Солонгост очих бөгөөд энэ үеэрээ үзүүлэх тоглолтонд оролцох Хойд Солонгосын тамирчдыг сонгох юм байна. Харин өөртэй нь NBA-гийн Чикаго багт хамт тоглож байсан Скоттие Пиппен, Карл Марони нарыг хамт явах нь тодорхой болсон дор хаяж хоёр баг бүрдүүлэх тоглогчид явна гэсэн байна.

Сигар тамхи зууж, архины компаний сурталчилгаа бүхий подволка, өөрийнх нь зохион байгуулах гэж байгаа  Хойд Солонгосчуудтай үзүүлэх тоглолтыг ивээн тэтгэхийг уриалсан малгай бүхий Деннис Родман 2016 оны Олимпийн тоглолтонд Хойд Солонгосын шигшээ багийг амжилтанд хүргэнэ гэдэгтээ эргэлзэхгүй байна гэв.  

Ц.Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.11.90) 2014-06-02 22:16
      • 1
      • 0

      moroodohod mongo iluudehgui, olimpoos medal avlaa yu ed nar estoi looloo bailgui

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.108) 2013-11-27 21:43
      • 0
      • 0

      Irged hoorondyn haritsaa gedeg yamarch diplomat hariltsaanaas iluu shuu dee. Uur amisgalyg zoolruulj, hamgiin ih oilgoltsol ii bolgodog zuil bol irged hoorondyn hariltsaa, soliltsoo yum. Taalagdaj baina.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.167) 2013-11-27 16:58
      • 0
      • 0

      Cool.

      Хариулах