Иргэдийн амьжиргааны түвшингээр Австрали тэргүүлж байна

Twitter Print
2015 оны 10-р сар 17-нд 14:38 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн улс орнуудыг амьжиргааных нь түвшингээр тогтоосон судалгаа гарчээ. Энэхүү үзүүлэлтээр Австрали хамгийн өндөр түвшинтэй орноор дахин нэрлэгдэн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын шилдэг амьдрал индексийг тэргүүлсэн байна. Улс орнуудын чансааг тогтоохдоо тухайн улсын хүмүүсийн дундаж наслалт, ашиг орлого, аюулгүй байдал ба ажилгүйдлийн түвшин зэрэг ангиллаар үнэлдэг. Австралийн иргэдийн дундаж наслалт 82 байгаа нь тус байгууллагын дундаж үзүүлэлтээс хоёр жилээр дээгүүр байгаа аж. Үүний зэрэгцээ тус орны 15-аас 64 насныхны 72 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Харин тус байгууллагын дундаж үзүүлэлт нь 66 хувь гэнэ.

Ажилтай иргэдийн тоогоор тус улс бусдаас дээгүүр байр эзэлдэг. Уул уурхайн салбарт оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт нь ажлын байр ихээр бий болгож, ажилгүйдэл 5 хувьтай байгаа аж. Харин Австрали долларын өндөр ханш үйлдвэрлэл ба жуучлалын салбарт сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг онцолж байв.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.