Польш Беларусийн хил дээр хана босгох тухай хуулийн төслийг баталжээ

Twitter Print
2021 оны 11-р сар 01-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

Беларусь улсаас хууль бус цагаачид Польш улс руу ихээр орж ирж байгаатай холбоотойгоор Польшийн парламент өнгөрсөн баасан гарагт Беларусьтай хиллэдэг хил дээрээ хана босгох тухай хуулийг баталжээ.

Өнөөдрийн байдлаар хоёр улсын хил дээр түр хаалтуудыг байрлуулаад байгаа аж. Хил дээр баригдах хана нь урьдчилсан байдлаар 353 сая еврогийн өртгөөр босох ба 100 гаруй км урттай байх аж.

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Өнгөрсөн саруудад Беларусиар дамжин Польш, Литва, Латви зэрэг Европын холбооны улс орнууд руу нэвтрэх гэсэн хууль бус цагаачдын урсгал нэмэгджээ. Европын холбоо дээрх улсуудын хил дээр үүссэн эмх замбараагүй байдалд Беларусь улс буруутай хэмээн үзэж байна.

Учир нь Беларусийн эрх баригчид Польш, Латви, Литвагийн хилээр нэвтрэх гээд чадаагүй Ойрх Дорнод, Африкийн хууль бус цагаачдыг буцаад Беларусийн хилээр нэвтрүүлэхгүй байгаа аж. Балтын тэнгисийн орнууд болон Европын холбооны зөвлөл Беларусийг санаатайгаар хууль бус цагаачдын урсгалыг бий болгож байна хэмээн үзэж байна.

Нөгөө талаас Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, "Хүмүүс Ирак, Ливан, Сири зэрэг улсаас Беларусь, ОХУ-аар дамжин дайжиж байна. Бид нар тэдгээр хүмүүсийг дуудаагүй. Тэгээд ч тэдгээр хүмүүс манай хоёр улс руу биш манай хоёр улсаар дамжин өөрсдийг нь дуудсан газар луу явж байгаа. Тийм болохоор тэдгээр хүмүүс нь та нарын л асуудал. Бид ийм л байр суурьтай байна." хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.