Facebook компани нэрээ өөрчилж Meta боллоо

Twitter Print
2021 оны 10-р сар 29-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Facebook компанийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг компанийхаа нэрийг өөрчилж буйгаа мэдэгдлээ. Facebook, Instagram, WhatsApp зэрэг нийгмийн сүлжээг эзэмшдэг толгой компани Meta гэсэн шинэ нэртэй болж байгаа аж.

Марк Зукербергийн хэлж байгаагаар Meta нэр нь тус компанийн хийж буй ажлыг илүү сайн тодорхойлж чадах ба Meta компанийн хэрэглэгчид цаашид virtual reality технологийн тусламжтайгаар "мета" цахим орчинд ажиллаж, хоорондоо харилцаж, тоглоом тоглож болох аж.

Тэрээр ирэх 10 жилийн хугацаанд "мета" цахим орчин нь 1 тэрбум хэрэглэгчидтэй болно хэмээн найдаж байгаа ба тус цахим орчин контент боловсруулагч нарт зориулсан сая сая ажлын байрыг шинээр бий болгоно гэжээ.

Facebook компани нэрээ өөрчлөх болсон нь тус компанид ажиллаж байсан эмэгтэй компанийн үйл ажиллагааны тухай баримтуудыг ил болгосонтой холбоотой хэмээн шүүмжлэгчид үзэж байна.

Facebook компанид бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байсан Фрэнсис Хоген тус компани "ашиг орлого нь аюулгүй байдлаас илүү чухал" гэсэн зарчмаар ажиллаж, нийгмийн сүлжээ нь өсвөр насныханд сөргөөр нөлөөлж байна гэсэн баримтыг үл тоож, платформоосоо үзэн ядалт, хүчирхийлэл зэрэгтэй холбоотой нийтлэлүүдийг устгаж чадаагүй хэмээн мэдэгдсэн билээ.

Meta болон шинэчлэгдэж буй талаар Mark Zuckerberg 1 цаг 30 минут гаран ярьсанаас онцлох зарим зүйл:

Медиа ертөнцөд Metaverse буюу хийсвэр/виртуал ертөнц маш том нөлөө үзүүлэхээр байна. Жишээ нь VR төхөөрөмжөө зүүгээд гэрээсээ дуртай дуучныхаа тоглолтыг яг л дэргэд нь байгаа мэт дуу, дүрс, мэдрэмжийн өндөр чанартайгаар найз нөхөдтэйгээ үзэх боломжтой бөгөөд тоглолт дууссаны дараа after party-д нь ч төлбөрөө төлөөд оролцох боломжтой.

Тухайн хамтлаг дуучинтай холбоотой төрөл бүрийн виртуал бүтээгдэхүүнүүд зарагдаж байх бөгөөд жишээ нь доорх зурагт үзүүлсэн шиг түүний гарын үсэгтэй малгай, цамц, цомог зэргийг нь авснаар metaverse дэх өөрийн 3D avatar-ынхаа хувцасыг сольж, өөрийн виртуал гэртээ худалдаж авсан цомгоо байршуулах боломжтой.

Гол нь энэ бүх бараа бүтээгдэхүүн NFT байдлаар байх бөгөөд худалдан авахдаа crypto дээр суурилсан төлбөрийн шийдэл ашиглана.

Ойрын ирээдүйд хол байгаа ахан дүүс, найз нөхөд нэгнийдээ зочлохдоо виртуал байдлаар зочлох нь давамгайлах бөгөөд ингэхдээ NFT байдлаар худалдан авсан зураг, цомог зэрэг бүхий л виртуал хөрөнгийг нь найд нөхөд нь виртуал гэрт нь харах боломжтой. Өөрөөр хэлбэл бодит ертөнцөд гоё ганган, хөрөнгө чинээтэй харагдахаас илүү виртуал ертөнцөд өөрийгөө өмсөж байгаа виртуал хувцас болон эд хэрэглэлээрээ тодорхойлох нь үлэмж нэмэгдэнэ. Жишээ нь Gucci-ийн виртуал коллекцийг NFT-ээр нь худалдан аваад түүнийгээ виртуал гэртээ өмсөөд сууж байх юм.

Энэ бүхний дэд бүтэц нь metaverse, NFT, crypto байх нь тодорхой болоод байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.