Монголчуудын унаа хөсөг

Twitter Print
2022 оны 09-р сар 20-нд 12:07 цагт
Мэдээний зураг,

Жилийн 4 улиралд ямагт нүүдэллэж, мал сүргээ хариулж адгуулах, гэр орноо ачиж зөөвөрлөхөд унаа хөсөг зайлшгүй хэрэгцээтэй байдаг. 

Монголчууд нутаг сэлгэн нүүдэллэхдээ их төлөв тэмээ шарыг нуруу ачих, тэргэнд хөллөх зэргээр ашиглана. Ойр алсын аянд жингийн ачаа барааг тэмээн тэрэг, үхэр тэрэг, атан тэмээнд нуруу ачин явдаг байжээ. ХХ зууны эхэн үеийн амьдралын нэг хэв маяг нь жин тээх. Монголчуудын ахуй амьдралын хамгийн чухал хэрэглээ болсон унаа хөсөг.

Монголчууд нүүдэллэхдээ 1-рт янз бүрийн ачаа, гэр орон, элдэв тавилга, түлээ түлш, ус тээвэрлэх зориулалттай модон тэргийг ашиглана. Тэргийг модоор хийж, үхэр,моринд хөллөнө. Үхэр тэрэгний дугуйг зөв дугариг бус 4 өнцөгт үүсгэсэн байдлаар хийнэ. Учир нь тэрэг газрын уруу явахад хүнд ачаа нь шар, морийг түрж, элдэв осол гаргахаас сэргийлж ирсэн учиртай.

2-рт мөхлөг тэргийг ашиглана. Мөхлөг тэрэгний дээр жижиг байшин хэлбэрийн голдуу сөлгөр(?) оройтой сав бэхэлж бороо ус, нар салхинд хялбар гэмтэх зүйлийг агуулж, нүүхэд болон суурин байхад хэрэглэдэг. Мөн хүн сууж явахад зориулсан гэгээвч бүхий мөхлөг тэрэг гэж бий. 3-рт тэмээн тэргийг ашиглана.

Нам дор, талархаг газар нутаглагчид тэмээн тэргийг голлон ашигладаг. Бас ачааны, суудлын буюу хүн сууж явахад нар бороо, салхи халхалхуйц мөхлөг тэргэтэй байна. Монголчууд морь тэмээгээр хол ойр явахдаа ойр зуур хэрэглэх зарим эд зүйл болон очих газраа хүрэх зүйлийг даалинд агуулж эмээл эсвэл тохошны араар тохож явдаг байлаа. Даалинг сайтар элдэж, утаж, ус чийг нэвтрэхгүй болгосон хөм юмуу элэгээр хийдэг байжээ. Даалинг багавтар хэмжээтэй болгон үйснийг(?) богц гэдэг.

Монголчууд ингэж богц тэгнэж аян жин тээж, ачаа бараа зөөж явахдаа шинийг сэтгэж байсан байна. Үүний нэг жишээ нь ХХ зууны эхэнд монгол хүний хийсэн модон машин юм. Оросын нэрт эрдэмтэн Юрий Рерих Франц хэлээр гаргасан "Төв азиар" хэмээх номондоо Монгол залуу өөрийн хийсэн машиныг нөхдөдөө сонирхуулж байгаа нь гэсэн товч тайлбартай хэвлүүлжээ. Юрий Рерих Нийслэл хүрээгээр дайран Энэтхэг орныг зорьж явахдаа монголчуудын техник сэтгэлгээний өвөрмөц баримт болсон энэ зургийг татжээ.

Ингээд ХХ зууны эхээр Монголчуудын нэлээд хэсэг нь ердийн хөсөг хэрэглэж байсан бол дунд үеэс машин, трактор хөлөглөн нүүх болжээ. Монгол улс механикжсан тээврийн хэрэгсэлтэй болох хүртэл адуу, үхэр, тэмээ, сарлаг унаа хөсөг, тээврийн үүрэг гүйцэтгэж байлаа.

Эх сурвалж: Монголчууд XX зууны эхэнд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.