Сэрж буй шинэ үеийнхэн буюу юу тэдний дургүйг хүргэв

Twitter Print
2022 оны 04-р сар 11-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

СЭРЖ БУЙ ШИНЭ ҮЕИЙНХЭН

Монгол Улсад ардчилал ялснаас хойш анх удаа залуусын оролцоотой “Монголдоо сайхан амьдармаар байна”, “Ажлаа хий” гэсэн уриануудтай тайван жагсаал боллоо. Зѳвхѳн миний ч бус, итгэл найдвараа алдан цѳхѳрч байсан олон хүмүүсийн сэтгэл зүрхэнд итгэл найдварын очийг асаалаа.

ЮУ ЗАЛУУСЫН ДУРГҮЙГ ХҮРГЭЭД БАЙНА ВЭ?

1. Харсаар байтал улстѳрд орсон хүмүүс хѳдѳлмѳрлѳхгүй хэрнээ баяжаад байна

2. Үе тэнгийн нэг нь хэн нэгэн улстѳрчийн цүнхийг барьж гүйсээр “томорч”, нүдэн дээр тансаг амьдраад байна

3. Эрээ цээргүй бүдүүлэг хүмүүс “ард түмэн” гэж орилж хашгирсаар байгаад “Од” болж, олон нийтэд муугаар нѳлѳѳлѳѳд байна

4. “Хѳгжлийн Банк” наас улстѳрчдийн завшсан мѳнгѳний тоог сонсоод бүгдээрээ дуу алдав. Хамтдаа хѳгжих боломжуудыг тэд хулгайлсан байна ш дээ гэж гомдов

5. Бизнес хийж амьдралаа дээшлүүлье гэж хичээхээр зээл нь олдохгүй, нэхсэн авилгыг нь ѳгсѳн хүн нь зээлээ аваад буруу зарцуулаад байна

6. Мэргэжлээрээ сайн ажиллая гэхээр таньдаг хүнгүй бол мѳрѳѳдѳѳд ч хэрэггүй. Гэтэл ѳѳрѳѳс нь тэнэг хүмүүс ѳѳрийг нь удирдаад байдаг

7. Тѳр нь ч, дарга нар нь сайхан ярих хэрнээ ердѳѳ ч амалсандаа хүрдэггүй. Илэрхий хэрэг хийсэн хамтрагчидаа “аргалаад” байна

8. Юмны үнэ ѳсѳѳд байдаг, ѳѳрѳѳ ч хичээгээд амьдрах боломжгүй болж байна

9. Бизнес хийгээд амьдрах гэхээр шударга ѳрсѳлдѳѳн байхгүй, дээр нь бѳѳн дарамт, ядаргаа

ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУС БИДНЭЭС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?

1. Тэд гар утас, компьютерээр хязгаарлагдахгүй маш их мэдээллийг мэдээллийн аугаа орон зайнаас олж авч байгаа. Харин бид фейсбуук, твиттер, инстаграммаас хэтрэхгүй. Хов жив хэрүүлээс илүү гардаггүй

2. Тэд дэлхийн хѳгжлийн чиг хандлага, стандарт, ардчиллын үнэт зүйлс, хувь хүний эрх чѳлѳѳг олон орны хѳгжилтэй харьцуулан дүгнэдэг болсон. Харин бид нам дагаж зусардан, тэдний зангаагаар амьдарч байна

3. Тэд дэлхийн үнэлэмжтэй сургуулиудад суралцаж, онлайнаар мэдлэг олж авч, дэлхийн орон зайд ѳрсѳлдѳж амьдрахыг хүсч байна. Харин бид ѳнгѳрсѳн дурсамжуудаараа амьдарч, хэн нэгэнд атаархаж хорсохоос хэтрэхгүй байна

4. Тэд мѳрѳѳдѳлдѳѳ хѳтлѳгдѳн хѳгжилтэй бас ѳѳдрѳг сайхан амьдрахыг хүсч байна. Харин бид гудамжиндаа нус шүлсээ цацаж, хаа хамаагүй хогоо хаяж, автобусандаа чихэлдэн бие биетэйгээ ѳрсѳлдѳж амьдарсаар

5. Тэд хэн нэгнээс халамж авалгүй, ѳѳрийгѳѳ хѳгжүүлж ѳѳрийн хүссэнээрээ эрх чѳлѳѳтэй амьдрах гэж хичээж байна. Харин бид арчаагүй амьдарч буйдаа Тѳр засагт гомдон тэднээс халамж шаардсаар

ТЭГЭЭД ОДОО ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ ГЭЖ ҮҮ?

1. Бид ѳѳрсдѳѳ залуустаа гологдож байгаа гэдгийг хүлээн зѳвшѳѳрч, тэднийг дэмжиж, тэдэнд боломж олгох хэрэгтэй байна

2. Авилгын сүлжээ, хүнд суртал, хуулийг “аргалдаг” заваан байдлыг дэмжсэн тогтолцоогоо ѳѳрчилж хүн бүр хуулийн ѳмнѳ ялгаваргүйгээр эрх тэгш байх боломжийг хуульчлах хэрэгтэй байна

3. Халамжийн бодлого тогтолцоогоо шинэчилж, хүн бүр ѳѳрийн боломжоороо дарамтгүйгээр ажиллаж амьдрах боломжийг олгох хэрэгтэй байна

4. Залуусыг шударгаар ѳрсѳлдѳн Тѳрийн албанд орж ажиллах боломжийг олгож, олон нийтэд нээлттэй ил тод байдлаар харуулах

5. Нам дагасан “цүнх баригч” залуусаа хазаарлаж, залүү хүн бүрт адил тэгш боломж олгох хэрэгтэй байна

6. Энэ бүхнийг нэгтгээд харах юм бол ѳнѳѳгийн Монголын улстѳрийн болон нийгмийн тогтолцоогоо шинэчлэх шаардлага харагдаж байна. Энд улстѳрийн болон эрх мэдлийн зориг гаргах цаг нь болжээ

7. Худлаа ярих, захиалгат байдлаар олон нийтийг тѳѳрѳгдүүлэх, ард түмний нэр барьж улстѳрийн ашиг хонжоо хайх, эрээ цээргүй бүдүүлэг заваан байдлаараа “Од” болж тодрох гэсэн худал хуурмаг бүхнийг илчилж байранд нь тавих цаг ирж байгаа юм байна. Үнэхээр залхмаар байсан шүү

8. ЗГ энэ удаад аргацаасан, гал намжаах байдлаар биш, залуусын санаа бодлыг анхааралтай сонсож, тэдэнтэй хамтран урт хугацааны бодлогоо тодорхойлбол илүү үр дүнтэй байх болно.

Залуусын энэ жагсаал үнэхээр сэтгэл сэргээм сайхан байлаа. Яагаад ч юм, шинэ үеийн залуус эрүүл нийгмийн салхийг сэвэлзүүлж байх шиг таатай мэдрэмж… Бид хүсээд байсан хэрнээ айж болгоомжлоод байсан шинэчлэлийг энэ залуус эхлүүллээ.

Ерѳнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Нямбаатар нар залуусын шаардлагыг хүлээн авч ѳѳрсдийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаа. Залуус тэднийг огцруулахыг хүссэнгүй, харин ажлаа сайн хийж илүү хариуцлагатай байхыг шаардав. Тэдний үе иржээ. Сайн муу олон үзэгдэл таарах боловч тэд Монголын ирээдүйг сайн сайхнаар авч явна гэдэгт итгэж байна. Сайхаан сайхан.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2022-04-10 Улаанбаатар хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ах аас

      (202.21.109.112) 2022-04-11 09:59
      • 0
      • 0

      Бас Залуучууд сонгуульдаал сайн оролцож үзэл бодолдоо үнэнч байх нь чухал байна

      Хариулах