Оюутны шигшээ баг тэмцээнээ дуусгалаа

Twitter Print
2014 оны 11-р сар 06-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

Тайвань улсын Тайпей хотод 2014 оны Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаа 10 орны шилдэг сагсан бөмбөгчид өрсөлдөж байгаагаас манай шигшээ баг Тайвань, БНХАУ, Макаотой нэг хэсэг багтсан. Эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийж 64:52-оор хожигдсон. Харин хоёр дахь учраа болох Тайванийг 77:63-аар хожиж хэсгээс гарах боломжоо хадгалан үлдсэн. Улмаар гурав дахь учраа Макаог 86:54-өөр буулган авсан. Нөгөө талд БНХАУ-ын Тайванийг хожвол манайх хэсгээс гарах байв. Гэтэл Тайвань 89:88-аар Хятадыг хожиж, манай улс тэмцээнээ дуусгасан байна.

Энэ удаа БНХАУ, БНСУ, Тайвань, Хонконг, Малайз, Филиппин, Монгол зэрэг 10 орчим орны баг тамирчид өрсөлдөж байна. Монголын багийн бүрэлдэхүүнд О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат, Б.Тамжид, Б.Билэгт, А.Бямбадорж нарын 1990-1996 онд төрсөн 17-25 насны залуу тамирчид багтаж байгаа юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.