Иргэдийг түр суурьшуулах орон сууц, хорооны цогцолбор барих газрыг шийдвэрлэлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 06-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/936 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийг түр суурьшуулах орон сууц, хорооны цогцолборын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт 1629 м2 газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг шинээр баталгаажууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар даалгалаа.

Энэ захирамж гарсантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 22 дугаар захирамжийн 8 дугаар хороонд хамаарах заалтыг хүчингүй болголоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.