Монголчууд хадгийг тэнгэрээс гаралтай эд тул, үүрийн цагаан гэгээ татах үеийн тэнгэрийн хаяаны өнгийг жинхэнэ тэнгэрийн өнгө гэж үзэж, ийм өнгөтэй хадгийг хэрэглэж ирсэн. Хадаг нь анх Энэтхэгээс үүсч, XIII зуунд Хятад, Төвдөөр дамжин Монголд нэвтэрсэн гэж үздэг. Монголын нууц товчоонд хадгийг “хэв” гэж нэрлэсэн байна. Хожим монголчууд “хадаг” гэдэг нэрийг авч хэрэглэх болжээ.
Хадаг тэнгэрийн эд учир хөнгөн, зөөлөн, уян, бат бөх чанартай, ертөнцөд түүнээс илүү эд үгүйг бэлгэдэн мөнгөн енбүтэй зүйрлэн, дээр нь гишгэх, доор газар тавихыг цээрлэдэг.
Хадаг гэдэг нь Бурхан шүтээн, багш дээдэс тэргүүтнийг тахих, тахилын шүтээнд мөргөх үед амгалан жаргалан даатгах, мэнд амар мэдэх гэсэн утгатай. Иймд энэ утгын дотоод чанар нь хиргүй ариун цагаан торгыг өргөх бэлгэдлээр тахил өргөхийг илэрхийлнэ.
Хадаг нь цэнхэр, шар, улаан, цагаан, ногоон өнгөтэй байдаг. Цэнхэр нь хадаг нь амар амгалангийн, шар хадаг Бурхан шашнаа дээдлэхийн, улаан хадаг гал голомт бадран дээшлэхийн, цагаан хадаг ариун бодь сэтгэл, өглөг буяны, ногоон хадаг арвижин дэлгэрэхийн бэлгэдлийг агуулдаг.
Монголчууд хадгийг аргамж сур, идээний дээд архины хамт авдрандаа хийж хадгалдаг уламжлалтай. Аргамж сур нь малын заяа буяныг тогтоох, архи нь бусад зүйлсийг тогтоох гэсэн санааг агуулна. Мөн гэртээ таван өнгийн хадгийг хадгалж болно. Энэ нь буянаа тогтоох, баян чинээлэг, гай барцадгүй амар түвшин явахыг бэлгэддэг.
Гэвч одоо үед эртнээс нааш хүндэтгэлийн зан үйлд хэрэглэж ирсэн хадгийг эрхэмлэн дээдлэх явдал алдагдаж байна. Хадгийг нийлэг, байгаль орчинд ээлгүй материалаар хийх, уламжлал зан үйл, зөв хэрэглээг гажуудуулах болж, мод, овоо, гүүр, хашаанд уяж, ой мод, ургамлыг гэмтээх, орчныг бохирдуулах нөхцөл бүрдэх болов.
Иймд иргэд, сүсэгтэн олон та бүхнийг байгаль эх дэлхийгээ хайрлан, уламжлалт бус ёс үйлдэхийг цээрлэн, эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж байна. Мод ургамалд хадаг уяж орхихыг цээрлэх хэрэгтэй.
Та бүхэн үр хүүхэд, хойч үедээ ардын уламжлал, зан заншил, түүх соёлоо үнэн зөвөөр дамжуулан өвлүүлэхийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Монголын сүсэгтний холбоо
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.211.52.76) 2023-02-23 12:10БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
Хариулах