“Мерседес”-ын давхар цохилт үргэлжилсээр

Twitter Print
2014 оны 11-р сар 06-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

Авто уралдааны “Формула 1” ангилалын 2014 оны дэлхийн аваргын тэмцээн өндөрлөх дөхөж байна. Энэ сарын 2-нд АНУ-ын гранпри болж “Мерседес”-ын Л.Хэмилтон түрүүллээ. Харин “Мерседес”-ын Н.Росберг, “Ред Булл”-ын Д.Риккиардо, “Уильямс”-ын Ф.Масса, В.Боттас нар удаах байруудыг эзэлсэн аж. Ингэснээр Л.Хэмилтон 2014 оны дэлхийн аварга болох боломжоо нэмэгдүүллээ. Тэрээр Малайз, Бахрайн, БНХАУ, Испани, Их Британи, Итали, Сингапур, Япон, ОХУ, АНУ гэсэн нийт 10 гараанд түрүүлж, 316 оноотой болсон. Харин түүний багийн анд Н.Росберг Австрали, Монако, Австри, Германы гараанд түрүүлж, 292 оноог цуглуулаад байна.

Одоо үлдсэн хоёр гараанд “Мерседес”-ын тэргүүн нисгэгчид дэлхийн аваргын хэргэмийн төлөө ширүүн өрсөлдөх нь тодорхой болов. Зохион бүтээгдчийн цомд “Мерседес” 608, “Ред Булл” 363, “Уильямс” 238, “Феррари” 196, “Макларен” 147, “Форс-Индия” 123, “Торо Россо” 30, “Лотус” 10, “Маруся” 2 оноотой дэлхийн аваргыг үргэлжлүүлж байна.

Дэлхийн аваргын тэмцээний гараанууд

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.