
Сү.Батболдын зургаан орны шүүх дээр царцаагдсан хөрөнгө, оффшорын дуулианыг дарах гэж МАН-ын зохион байгуулсан гүтгэлэг, халдлагууд...
Үйл явдлуудыг дэс дараатай авч үзвэл:
1. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нь С.Чимгээ нарыг эрүүдэн шүүхэд нөлөөлсөн гэх худал мэдээлэл тарааж байгаад 2015 онд хийгдсэн гэх бичлэг үзүүлэв. Гэтэл А.Гансүх 2015 онд ямар нэгэн албан тушаалгүй иргэн байсан бөгөөд 2017 оноос л ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга болсон байдаг.
2. Оросоос 20 сая доллар ачиж ирсэн гэх мэдээлэл тараав. Үнэн хэрэгтээ А.Гансүх дарга ойрын хугацаанд ОХУ-д ямар нэгэн айлчлал хийгээгүй байх жишээтэй. Харин ҮАБЗ-ийн хоёр албан хаагч албан томилолттоор Улаан-Үд явсан аж.
Төрийн албан томилолт тул төрийн бүх л байгууллага, хил гааль дээр зохих бүртгэл, шалгалт хийгджээ. Тэр ч байтугай УОК-оос зөвшөөрөл авсан төдийгүй Монголд буцаж очоод шууд карантинд орсон байгаа юм.
Зүгээр л энэ томилолтын бүртгэлийн мэдээллийг нь ашиглаад зохиол бичиж, гүтгэлэг тараасан хэрэг л дээ...
3. Зохион байгуулалттай явагдаж буй гүжир гүтгэлэгт няцаалт тайлбар өгсөн "А.Гансүх: Над руу дайрах гээд ҮАБЗ-ийн үйл ажиллагаа руу орж, ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэх хэрэггүй" гарчигтай ярилцлага "Өдрийн сонин"-д энэ сарын 10-нд нийтлэгджээ.
ҮАБЗ-ийн дарга А.Гансүх тус ярилцлагадаа "Тагнуулчийг нь бариад эхлэхээр гадаадын тусгай албад их айсан байх" зэрэг хэд хэдэн ноцтой зүйлс дурдсан байдаг.
Тус ярилцлага нийтлэгдсэний дараахан /2021.3.10/ ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийн өндөр настай аав машинд дайруулсан...
Э.Сарнай
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.