Өнөөдөр болох үйл явдал: МЗХ-ноос энэ сарыг 16 настнуудын сар болгон зарлаж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 06-нд 08:33 цагт
Мэдээний зураг,

09.00 цагт: Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлд хэрэгжүүлж байгаа зарим авто замын ажил буюу Өлзийт хорооллоос шувуун фабрик чиглэл, Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн замын ажлын явцтай танилцангаа иргэдтэй уулзана. / Сэтгүүлчдэд зориулсан унаа 09.00 цагт Хангарьд ордны баруун талаас хөдлөнө/

Чингис зочид буудлын хурлын зааланд

09.00 цагт: Ус, орчны ариун цэвэр, эрүүл ахуйн тав дахь удаагийн форум эхэлнэ.

Төв аймгийн Угтаалцайдам суманд

10.00 цагт: Сум дундын 23-р шүүхийн нээлттэй шүүх хуралдаан болно. Хуралдаанаар  шүүгдэгч Ц. М. Б. Б нарт холбогдох иргэдийн олон тооны малыг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан хэргийг нээллттэй шүүн таслана. Шүүгдэгч Ц нь тус сумын харьяат мянгат малчин юм байна.

Монголын хүүхдийн ордонд

10.30 цагт: Сүхбаатар дүүргийн  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам-2014” тэмцээн дүүргийн ерөнхий боловсролын 11 сургуулийн дунд зохион байгуулагдана.

Үндэсний мэдээллийн төвд

11.10 цагт: “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс Засгийн газар огцорсонтой холбогдуулан мэдээлэл өгнө.

12.30 цагт:  МЗХ-ноос энэ сарыг 16 настнуудын сар болгон зарлаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө.

Монгол ньюс мэдээллийн төвд

12.00 цагт: Азийн элсний наадамд оролцох гэж байгаа сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвлэлийн хурал зарлалаа. МҮСБХ-ноос тэднийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон талаар мэдээлэл өгөх юм байна.

ҮХААЯ-ны хурлын танхимд 

13.00 цагт: "Хонины үржлийн стратеги" сэдэвт чуулгантай. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.