
Уг бичигт Рио Тинто компани Монгол улсын Засгийн газрын тавьж буй саналыг хүлээж авахгүй бол Дубайн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж шинэ гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгджээ.
... ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ он дөнгөж гарангуут буюу 2021.01.04-нд Рио Тинто компаний гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд нэгэн бичиг илгээжээ. Уг бичигт:
1. “Дубайн гэрээ” буюу ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдүүлэхээр тооцсон санхүүгийн тооцоолол нь Монгол улсад ямар ч үр ашиггүй.
2. Оюутолгой төслөөс Монгол улс ногдол ашиг хэзээ ч авахгүй, цаашлаад 22 тэрбумын өртэй үлдэнэ.
3. “Оюутолгой” ХХК нь ашгийн татвар буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2051 он хүртэл зөвхөн 4 жилийн хугацаанд төлөхөөр байна.
4. Усны нөөц хомс говьд гүний усыг их хэмжээгээр ашиглаж байгаа нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах эрсдэлтэй байна.
Иймээс Монгол улсын ЗГ-ын ажлын хэсгээс Дубайн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн талаар өмнө нь байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Рио Тинто нөхцөл байдлыг бодитоор үнэлж, манай саналыг хүлээж авахгүй бол дээрхи баримт бичгийг нэг талын санаачлагаар цуцлахаас өөр аргагүйд хүрч буйг албан ёсоор мэдэгджээ.
Энэхүү бичгийг Рио Тинтод хаяглаж байсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ одоо Ерөнхий сайд болжээ. Түүний эрх мэдэл бүр ч нэмэгдсэн байна. Цаашид Оюутолгойд илэрхийлсэн энэ байр сууриа хэрхэн хамгаалахыг харах л үлдэж байна.
Л.Оюун-Эрдэнийн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сэтгүүлч Б.Отгон
2021.02.26
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.