
ЭРҮҮЛ ХҮН ГЭЖ ЯМАР ХҮНИЙГ ХЭЛДЭГ ВЭ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тодорхойлохдоо: "Эрүүл хүн гэдэг нь зөвхөн бие махбодын өвчин эмгэгийн тухайд хэлэх төдий биш, харин бие махбодь, сэтгэл зүй, ёс суртахуун, тухайн нийгэмтэйгээ уялдах чадвар зэрэг бүх талын бүрэн төгөлдөр өв тэгш байдлыг хэлнэ" гэжээ.
Харьцангүй эрүүл хүнд доорх 10 шинж байдаг.
1. Сэтгэл санаа тайван тогтуун, биеийн тамир тэнхээтэй байх
2. Өөртөө итгэлтэй, асуудлыг зөв шийдвэрлэх чадвартай байх
3. Сайн амарч унтаж, ажиллаж чаддаг байх
4. Орчин тойронтойгоо уялдан зохицож чаддаг байх
5. Биеийн дархлаа сайн, бага зэргийн өвчинг даван туулах чадвартай байх
6. Биеийн жингийн харьцаа зохистой, галбир тэгшхэн байх
7. Сүлд хийморьтой байх
8. Араа, шүд, буйл нь эрүүл байх
9. Үс гэзэг өнгөлөг байх
10. Булчин шөрмөс нь чанга, арьс нь уян зөөлөн, өнгөлөг байх гэсэн 10 зүйл тогтвортой эрүүл байж гэмээнэ эрүүл хүн байдаг аж.
Иймд та бүхэн өвчилхөөс өмнөх шинжийг бидэнд хэлж өгч буй, дээр дурьдсан 10 зүйлд өөрчлөлт орж эхлэхэд л бие эрүүл мэнддээ анхаарч эхлээрэй!
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.