Д.Трамп Туркийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгээ мэдэгджээ

Twitter Print
2019 оны 10-р сар 17-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Туркийн зэвсэгт хүчин Сирид явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол АНУ-ын эрх баригчид Туркийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна гэдгээ анхааруулжээ.

Турк-Сирийн хил орчмын бүсэд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар Туркийн нийслэл Анкараг зорьсон байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган болон Майк Пэнс нарын Анкарад хийх хэлэлцээр бүтэлгүйтсэн тохиолдолд Туркийн эдийн засаг "сүйрэх" үр дагавартайг анхааруулжээ.

Туркийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Сирийн хойд зүгт цэргийн ажиллагаа явуулж эхэлсэнээ зарласан ба уг ажиллагааны гол зорилго нь Турк - Сирийн хилийн бүс нутаг дахь Курдистаны Ажилчны нам болон Исламын улс алан хядах бүлэглэлтэй тэмцэж, Турк дэх Сирийн дүрвэгсдэд эх орон руугаа буцах боломжийг олгох юм хэмээн Туркийн эрх баригчид мэдэгдсэн билээ. Туркийн явуулж буй цэргийн ажиллагаанд олон улсын эрх баригчид болон олон улсын байгууллагууд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд байгаа юм.

Image result for США пригрозили Турции новыми санкциями

Туркийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Сирийн хойд бүс нутагт оршин сууж байсан хэдэн арван мянган иргэд гэр орноо орхин, дүрвэхэд хүрчээ. Гэсэн хэдий ч Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Турк-Сирийн хилийн бүсэд байрлаад буй курдууд бууж өгөн, тус бүс нутгаас явахаас нааш цэргийн ажиллагаагаа зогсоохгүй гэдгээ мэдэгджээ.

Related image

Сири дэх Туркийн цэргийн ажиллагаатай холбоотойгоор АНУ-ын эрх баригчид Туркийн Сангийн болон Эрчим хүчний яамны эсрэг хориг тавьсан ба Турк цэргийн ажиллагаагаа нэг даруй зогсоохгүй бол нэмэлт хориг арга хэмжээ арга гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

Эх сурвалж: Ria.ru 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.