“Сахиусан тэнгэр” гэгддэг загвар өмсөгчдийг шүүмжилжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 18:03 цагт
Мэдээний зураг,

Дотуур хувцасны “Виктория Секрет” брэндийн шинэ сурталчилгааг Их Британид 16 мянган хүн эсэргүүцэж, рекламаа татаж авахыг шаардсан бичигт гарын үсгээ зуржээ. Тус брэнд шинэ загварын коллекцоо сурталчлахаар “Төгс бие” хэмээх зурагт хуудас гаргаж, түүндээ дандаа өөрсдийн “сахиусан тэнгэр” гэгддэг загвар өмсөгчдийг оролцуулжээ.

Гэвч тэдний сурталчилсан бүтээгдэхүүнийг худалдан авдаг жирийн эмэгтэйчүүд хэзээ ч тэдэн шиг “төгс бие”-тэй байдаггүй учраас ийм хариуцлагагүй реклам сурталчилгаагаа дахин цацахгүй байхыг хэрэглэгчид хүсч байгаа юм.  

“Энэ рекламыг бүтээгчид нийгэмд ямар мессэж хүргэж байгаагаа сайн ухаараагүй бололтой. Энэ бол хариуцлагагүй маркетинг. Тэд одоогоор бидэнд хариу өгөхгүй байна. Гэхдээ тэд биднийг сонсч, уучлал гуйх хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлэх болно” хэмээн мэдэгджээ. Тэд “төгс бие” гэдэг нэрийн дор ямар хүмүүсийг зурагт хуудсандаа оруулж болох байсныг өөрсдөө хийж үзүүлсний дотор хар, цагаан арьстай, тарган туранхай янз бүрийн эмэгтэйчүүдийг багтаажээ. Виктория Секрет ийм шүүмжлэл хүлээж байгаа нь анхны тохиолдол биш юм.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.