Европ тивд усны хомсдолын аюул нүүрлэж эхэллээ

Twitter Print
2023 оны 03-р сар 06-нд 15:56 цагт
Мэдээний зураг,

Европ тивд усны хомсдолын аюул нүүрлэж эхэллээ

Францын байгаль орчны сайд Кристоф Бешю өнгөрсөн долоо хоногт түүхэнд тохиолдож байгаагүй хур тунадасгүй үе болж байгаагаас шалтгаалж Засгийн газар түгшүүртэй байдлын зэрэгт шилжиж байгаа тухай мэдэгдлээ. Хоёрдугаар сард олон жилийн дунджаас 2 дахин бага хур тунадас орж, яг одоогийн байдлаар 30 гаруй хоног ганц дусал бороо ороогүй байна. Парис хот иргэддээ усаа хэмнэхийг уриалж, 3-р сараас усны хязгаарлалтанд шилжих тухай зарлажээ. Өнгөрсөн зун хоногт 150-аас илүү литр ус хэрэглэхийг хориглож байсан.

Сайд ард иргэдийг ундны усаа аль болох бага хэрэглэхийг уриалсан байна. "Павиа хэмээх мужид будаа тариалалтын 40%, улсын хэмжээнд 30% алдагдаж, нийтдээ 300 сая кг будаа алдлаа" гэсэн мэдээлэл байна. Мөн зарим тосгонд усны машинаар ундны усыг зөөвөрлөж байна. Мөн газрын доорх усны түвшин эрс багасаж байгаагаас шалтгаалан усны үнэ, зардал нэмэгдэх төлөвтэй.

Итали улсад мөн асар хүчтэй ган болж Венец хотын алдарт сувгуудын зарим жижиг хэсэг нь усгүй болж, Италийг хамгийн том гол болох По мөрний зарим салаа урсацгүй болжээ. Гангаас шалтгаалж Итали улсад ус ашиглалт, хэрэглээг хязгаарлах болтой. Усан цахилгаан станцуудын усан санд буй усны хэмжээ багассанаас эрчим хүчний үйлдвэрлэлт буурч эхэлжээ.

(Өнгөрсөн зуны гангаар 2 дахин буурч байсан усны эрчим хүч үйлдвэрлэл энэ удаад бүр ихээр багасах таамагтай байна.) Мөн усны нөөцийн хомсдол Италийн алдарт гоймон, бяслагний үйлдвэрт хүнд цохилт өгч болзошгүй. Италийн байгаль орчин эрчим хүчний сайд "үндэстний усны хүртээмж багасаж ундны усыг хэмжиж түгээх байдалд хүрч магадгүй" тухай мэдэгджээ.

Өнгөрсөн 8 сард Европ тивийг бүрхэж байсан ган (зураг дээр 2022 оны 8 сар) одоо усны нөөцийн хомсдол хэлбэрээр үргэлжилж баруун европын хүн ам, эдийн засагт их хохирол учруулах нь дээ.

Маш олон усан сантай, эдийн засгийн асар өндөр хүчин чадал бүхий, усаа дахин ашиглах тал дээр дээгүүрт ордог Итали, Франц улсууд дөнгөж 3 сар гарах үед ийм байдалд орж байхад ганц ч усан сангүй, ганц литр ус хуримтлуулаагүй, нэг ч тонн ус дахин ашигладаг Бидэнд ийм ган нүүрэлвэл, эсвэл одоо нүүрлээд буй усны нөөцийн хомсдол гүнзгийрвэл юу болох бол гэхээс айж яс хавталзах юм.

Зураг дээр: Венец хотын алдарт усан суваг дээрх завинууд

Эх сурвалж hirado.hu

Зэнээмядарын Батбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.