Завсарлагатай мацаг /16:8 аргачлал/

Twitter Print
2020 оны 06-р сар 09-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Завсарлагатай мацаг гэдгийг товчилбол идэхдээ завсарлага авья гэсэн санаа юм. Өглөө боссоноос орой унтах хүртлээ чөлөө завсаргүй идэхээ больё гэсэн агуулга билээ.

Хоногийн 24 цагийн 16 цагт нь хоол сойж үлдсэн 8 цагт нь өөрт тохирсон хоолоо идэх аргачлал юм. Үүнийг цагт тохируулбал өдрийн 12:00-20:00 цагийн хооронд хоол идээд түүнээс цааш маргааш өдрийн 12:00 цаг хүртэл хоол идэхгүйгээр ус, цай, цэвэр кофе уух аргачлал юм. Илүүдэл дотор өөхөө шатаах гэж байгаа үед хоёр долоо хоногийн хугацаанд 12:00 цаг хүртэл хоол сойх нь илүү үр дүнтэй байдаг.

Дашрамд дурдахад 2016 оны Физиологи, Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтэн Ёошинори Осумийн эсийн аутофаги механизмийн генийг нээсэн явдал нь бидний эрүүл мэндээ хамгаалах зан үйлд шууд тусгалаа олсон. Эсийн дотоод зохицуулгаараа хөгширсөн, үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон эсүүдээ өөрийгөө идэх буюу аутофаги механизмаар цэвэрлэдэг.

Энэ механизм алдагдах нь паркинсоны өвчин, чихрийн шижин хэв шинж 2, хавдрын үед тохиолддог. Аутофаги механизмыг зохицуулдаг генийг нээснээр дээрхи өвчин эмгэгийн эмчилгээнд ахиц авчирч байгаа юм. Аутофагийг идэвхжүүлэх хамгийн зохистой хугацааг хоол сойгоод 12-16 цаг гэж үздэг. Харин урт хугацаанд хоол сойж мацаг барьснаар хүний биед бодисын солилцооны дотоод хорт нэгдлүүд үүсч эхэлдэг.

Эдгээр хорт нэгдэл бөөрийг хамгийн ихээр гэмтээдэг юм. Иймд урт хугацаанд мацаг барих нь тохиромжгүй. Зайлшгүй шаардлагаар урт хугацааны мацаг барих гэж байгаа бол шинжилгээнүүд өгсний дараа эмчийн хяналтанд барьдаг билээ.

Эх сурвалж: Цахим эмч 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.