Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тамгаа хүлээлгэн өглөө

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 17:36 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн Их хурлын чуулганаар огцорсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг Их хурлаас гаргасан тогтоолын дагуу Засгийн газрын тамгыг Шадар сайд Д.Тэрбишдагвад хүлээлгэн өглөө. Тэрээр тамгаа гардуулан өгөөд "Монгол төрийн гал голомт үүрд мандан бадраг" гэв.

УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэнтэй холбогдуулан дараагийн Ерөнхий сайдыг томилогдох хүртэл Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягаас Засгийн газрын тамгыг хүлээж авсан Шадар сайд Д.Тэрбишдагва “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш богино хугацаанд амжилттай ажиллалаа. Бидний хамтын ажиллагааны үр дүнд бий болгосон үнэт зүйлсийг дараагийн хүмүүс үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Таны улс орныхоо төлөө хийж бүтээсэн бүхнийг ард түмэн үнэлж байгаа” гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • urvagchid zail

      (202.179.0.238) 2014-11-06 10:47
      • 0
      • 0

      Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа,М.Зоригт , Б.Наранхүү urvagchid uhej dald or, mongoloos zailztsgaa, ger bulee avaad tam ruu ruuga tonil

      Хариулах

    • ard

      (117.203.105.202) 2014-11-05 17:49
      • 2
      • 0

      aldaa gargaj mongol ornoo orond oruulsan hun shuudee. gadaadiin ornii said bol buruu yum hiih baitugai buruu ug helsenii toloo ogtsordog shuudee. ene hun ingeed orond oruulaad zurgtlaa. tegej bolohgui ene hun oriig tolohod oroltsoj ooroosoo mongo gargah heregtei

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2014-11-05 17:43
      • 0
      • 2

      Их зүйл хийсэн шүү. Хармсалтай байна.

      Хариулах