К.Роналду урд шөнө рекорд эвдэж чадсангүй

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 17:16 цагт
Мэдээний зураг,

Энэ долоо хоногт “Аваргуудын лиг”-ийн тоглолт үргэлжилж, хөлбөмбөг сонирхогчид энэ тэмцээнээр амьсгалж байна. 1955-1956 оны улиралд анх зохиогдож байсан тус тэмцээн 1992-1993 оноос эхлэн шинэ системээр явагдах болсон. Тэр цагаас хойш хамгийн олон гоол оруулсан тоглогч нь Испанийн домогт хөлбөмбөгч Рауль юм. 1995-2011 оны хооронд “Реал Мадрид”, “Шальке 04” клубуудэд тоглож байхдаа 71 гоол оруулсан. Харин түүнийг рекордыг К.Роналду, Л.Месси нар эвдэх нь тодорхой болоод байна.

Эзэн хааны багийн дасгалжуулагч К.Анчелотти Португал тоглогчийн талаар ярихдаа “К.Роналду Ливерпулийн эсрэг сайн тоглосон ч гоол оруулж чадсангүй. Гэхдээ та бүхэн рекордын талаар санаа зоволтгүй. Яагаад гэвэл Роналду рекорд эвдэх хувь тавилантай тоглогч” гэсэн аж.

Харин 69 гоолтой мөн л рекорд эвдэх нь тодорхой байгаа “Барселона”-гийн Л.Месси өнөө шөнө “Аякс”-ын эсрэг хэсгийн дөрөв дэх тоглолтоо хийнэ. Рауль, Роналду нар хоёр багийн нэрийн өмнөөс тоглож рекорд тогтоосон. Харин Л.Месси нэг багийн төлөө тоглож байгаагаараа онцлог юм.

"Аваргуудын лиг"-ийн бүх цаг үеийн мэргэн буучид

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.