Монгол улсын иргэд Солонгос улсаар дамжин өнгөрөхдөө 30 хоног визагүй нэвтрэх эрхтэй

Twitter Print
2023 оны 05-р сар 02-нд 08:47 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын иргэд дараах улс орнууд руу БНСУ-аар дамжин нислэг үйлдэж буй зорчигчид 30 хоногийн дотор визагүй нэвтрэх боломжтой боллоо.

Үүнд:

Америк, Канад, Шинэ Зеланд, Авсрали, Грек, Недерланд, Норвеги, Денмарк, Герман, Литви, Румын, Люксембург, Литва, Рихтенштэйн, Мальта, Бельги, Болгар, Кипр, Швед, Испани, Словак, Чех,  Словени, Ирланд, Исланд, Эстон, Англи, Австри, Итали, Хорват, Португал, Польш, Франц, Финланд, Унгар улсууд багтах болно.

Зөвшөөрөх нөхцөл:

•30 өдрийн дотор буцах нислэгийн тийзтэй байх, тухайн улс оронд хууль бусаар оршин сууж байсан түүхгүй байх

•Нэвтрэх өдрөөс 3 жилийн дотор БНСУ-д нэвтрэхэд хилийн албанаас татгалзаж байгаагүй байх

•Хууль бус эсвэл хууль зөрчснөөс болж 5 саяас дээш торгууль төлж албадан гарч байгаагүй байх

•АНУ, Канад, Шинэ Зеланд зэрэг Европын 32 улсын виза хүчинтэй эсэхийг шалгахын тулд паспорт дээр Виза стикер наалттай байх

•Австрали улсын гадаад иргэдийн газрын Виза шалгаж болох Систем VEVO, ONLINE.IMMI.GOV.AU дамжуулан харж болж байх тохиолдолд

•Транзит ирж буй эсвэл ирж буй улсдаа 3 өдөр дотор амьдарч байсан 

•Аялал эхэлж буй цэг /Транзит эсвэл дамжин өнгөрч буй улс/ руу буцаж байгаа бол хамаарахгүй байх юм байна.

Эх сурвалж: airnews, mkor

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.