“Ювентус”-т зөвхөн хожил хэрэгтэй

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

“Аваргуудын лиг”-ийн хэсгийн дөрөв дэх тоглолтоо Грекийн “Олимпиакос”-ын эсрэг хийсэн “Ювентус” 3:2-оор ялалт байгуулсан. Тэд 6 оноотой хэсгийн хоёрдугаар байрыг эзэлж байна. Энэхүү тоглолтын дараа “Хуучин ноёд”-ын дасгалжуулагч Аллегри сэтгүүлч нарт хэлэхдээ “Бид гайхалтай ялалт байгууллаа. Одоо хэсэг тэргүүлэх боломжийн тухай ярилцах нь зүйтэй. “Атлетико Мадрид” хүчтэй баг нь бүх хүчээ дайчилна” гэсэн аж. Харин Франц довтлогч П.Погба “Энэ хожил маш чухал байсан. Одоо бүх зүйл биднээс шалтгаалах болно. “Аваргуудын лиг”-т хожил авах хэцүү. Бид хэзээ ч бууж өгөхгүй” гэсэн юм.

“А” хэсэгт “Атлетико Мадрид” 9, “Ювентус” 6, “Олимпиакос” 6, “Мальмё” 3 оноотой байгаа. Хэрэв Италийн баг “Олимпиакос”-той оноо тэнцвэл хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ард нь бичигдэнэ. Иймд дараагийн хоёр тоглолтонд заавал хожиж байж хэсгээс гарах боломжтой болно.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.