Аав нь хүүдээ захидал бичив

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Тархины хорт хавдараар өвчилсөн Английн иргэн Simon Langston хайртай дотны хүмүүсээ орхин одох цаг дөхөж байна. Тэрээр үхэлдээ бэлдэж, ялангуяа юу ч ойлгохгүй байгаа 3 настай хүүдээ аав нь өөрт нь хичнээн их хайртай, өөрийг нь аав нь яагаад орхин одох болсон, насан туршид нь хамт байж, жаргал зовлонг нь хамт хуваалцаж чадахгүй болсон тухайгаа цуврал захидлаар бичиж үлдээхээр шийджээ. 

Түүний энэ захидлуудыг хэн ч онгойлгох эрхгүй бөгөөд ямар захидлыг хэзээ нээхийг өөрөө бичиж үлдээх аж. Хүү Арфи нь төрсөн өдрөө, жолооныхоо үнэмлэх авсан өдөр, хуримын өдөр, хүүхэдтэй болсон өдөр гээд хүний амьдралын хамгийн аз жаргалтай, чухал бөгөөд баяр жаргалаа хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцдаг өдрүүддээ ааваасаа захидал хүлээн авах юм.  

Түүний эхнэр Кэлли "Хүү маань гуравхан настай, одоохондоо юу ч ойлгохгүй насан дээрээ байна. Үхэл гээч юу вэ, яагаад аав нь дандаа орондоо байдаг гэдгийг ч ухаарч чадахгүй. Гэхдээ хүү маань аавтайгаа байхдаа маш жаргалтай байдаг. Хамгийн гол нь хүү маань аав нь түүнд ямар их хайртайг, нөгөө ертөнцөөс ч түүнийг харж хамгаалж байх болно гэдгийг мэдэх нь чухал юм" гэжээ.

32 настай аав энэ оны 6-р сард анх тархиныхаа дунд хэсэгт хорт хавдартай, 6 сар хүрэхгүй амьдрах боломжтой гэсэн онош тавигджээ. Түүнээс хойш нүд нь харанхуйлах, толгой нь эргэж, дотор нь муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч улмаар өвчин газар авч байгаагийн илрэл болох нүүрний нь өрөөсөн тал унжиж эхэлжээ. Улмаар хэл ам нь гацаж, явж чадахгүйд хүрч. Эмч нар химийн эмчилгээг үргэлжлүүлэн хийхийг хүссэн ч аав үлдсэн цөөхөн хоногоо гэртээ, хүү Арфитайгаа өнгөрүүлэхийг хүсч гэртээ гарчээ. 

Эхнэр Кэлли нь нөхрийнхөө үрийн шингэнийг авч хөлдөөлгөсөн бөгөөд хүү Арфидаа дүү төрүүлж, хайртай нөхрийнхөө үр хүүхдийг сайн өсгөж хүмүүжүүлнэ гэж амалсан байна.  

Эх сурвалж: https://www.yahoo.com/parenting/dying-dad-writes-series-of-letters-to-his-3-year-old

 

 

image
 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • buya

      (115.161.86.40) 2014-11-05 17:06
      • 0
      • 1

      Bi bas aaviigaa ovchnoor aldsan ehnerten ymar hund bgag medej bna

      Хариулах

    • buyg

      (115.161.86.40) 2014-11-05 17:01
      • 0
      • 1

      Yamar sain aav be eejn bas ylgagui sain hun sain ehner bna

      Хариулах