Ө.Энхтүвшин: Эрсдэлтэй гэдгийг мэдэж байгаа ч, монголчуудаа эх орон нь татаж авна

Twitter Print
2020 оны 03-р сар 17-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Тэрээр, "Улсын онцгой комиссын өнөөдрийн 12 дахь хуралдаан болж дууслаа. Шинээр илэрсэн нөхцөлийн байдлын талаар болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. 

Баян-Өлгий аймагтай цахимаар холбогдож, хурал хийлээ. Цагааннуурын боомтоор Казахстанд суралцаж байсан оюутнууд орж ирж байгаа. 133 иргэнийг тусгаарласан байгаа. 59 иргэн гэртээ хяналтад байгаа. Цаашид анхаарах чиглэл өглөө. Шинээр илэрсэн нөхцөл байдлын тухайд гэвэл гурван иргэн өчигдөр коронавирусээр халдварласан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Франц улсын иргэний байдал тогтвортой байгаа. Эмч нартай холбоотой байгаагаас гадна зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж байгаа.

БНСУ, Францаас ирсэн гурван иргэнээс коронавирус илэрсэн. Монголчуудаа эх орон нь татаж авна аа. Эрсдэлтэй ажил гэдгийг бид мэдэж байгаа. Мэдэж байгаа учраас бэлтгэлээ хангасан байсан. Одоогоор гадаадаас ирсэн 750 орчим иргэнийг тусгаарлаад байгаа. Энэ хүмүүсээ тусгаарлаад, хяналтад аваад, халууныг нь ойр ойр үзээд, оношилоод, халдвар авсан бол эмчилнэ. Иргэд тайван байх нь зүйтэй, сандрах хэрэггүй. Бүх зүйл хяналтад байгаа" гэв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.